Т.САЙХАН

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авч байна” гэх сургаар иргэд 1072 хувьцаагаа борлуулахаар хонон өнжин цуглаж байсан.  Тэгвэл энэ асуудлыг цагдаагийнхан шалгаж, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.  Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлд “Хууль тогтоомжоор хориглосон тусгай зөвшөөрөлтэй явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, их хэмжээний орлого олсон энэ хэргийг зохион байгуулалттай буюу гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол эд хөрөнгийг хурааж, 5-аас дээш 10 жил хүртэлх хугацааагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Хэрэв сэжигтнүүд гэм буруутай нь тогтоогдвол 5-10 хүртэлх жил хорих ял эдлэнэ.

Эх сурвалж:www.polit.mn