Т.САЙХАН

Хэнтий аймгийн ИТХ-аар шийдвэр гаргаж, байгалийн өнгөт чулууг олборлох, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэхийг хориглосон байна.  Тус аймгийн хэмжээнд Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумдын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар өнгөт чулуу олборлож эхэлсэн байна.

Өнгөт чулуу нь байгальд хөрсөн дээр өөрийнхөө тогтоцоор байдаг үнэт эдлэлийг хийхэд хэрэглэдэг чулуу ч үүнийг эх орондоо хэрэглэх биш нууцаар хил давуулан худалдаалж байгаа нь хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ. Мөн өнгөт чулууг хууль бусаар олборлож, худалдаж, худалдан авч, хадгалж, тээвэрлэж байгаа иргэдийг мэдээлсэн иргэнийг гаргасан журмын дагуу урамшуулах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn