С.САРУУЛ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн бүс нутгийн хүн амд зориулсан ариун цэвэр эрүүл ахуйн багцийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Багц 12.070 ам доллар буюу 24.370.000 төгрөгийн үнэ бүхий 19 нэр төрлийн зүйлээс бүрдэж байгаа юм байна. Ариун цэвэр эрүүл ахуйн багцад байгалийн гамшгийн нөхцөлд охид эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалах, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын хэрэгцээгээ хангахад шаардлагатай зүйлс оржээ. Тодруулбал, ариун цэврийн хэрэглэл, гарын саван, шүдний оо, сойз, дотуур хувцас, мөн шүгэл, гар чийдэн зэрэг хамгаалах хэрэгсэл бүхий 120 ширхэг багцийг зудад нэрвэгдсэн аймгийн малчдад хүргэнэ. Одоогийн байдлаар 20 аймгийн 90 сум цагаан зудын нөхцөл байдалд байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn