С.САРУУЛ

Түүх, соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хил давуулах гэж байсан этгээдүүдийг  тагнуулын байгууллага илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Б, нөхөр болох БНХАУ-ын иргэн Х нар Замын-Үүд дэх хилийн боомтоор олон тооны зурмал бурхан, модон бар, мөнгөн цөгц, хүрд зэргийг БНХАУ руу хууль бусаар гаргахыш завдсан байна.  Б, Х нар зарим эд зүйлсээ илгээмжээр Замын-Үүд рүү явуулсан нь тогтоогдсон бөгөөд шуурхай ажиллагааны үр дүнд хам хэрэгтнүүдийг илрүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn