Ч.ОЛДОХ

Еншөөбү Бямбын Ринчен агсны 110 жилийн ойг манай улс  оны өмнөхөн өргөн тэмдэглэв. Шинэ Монголын шинжлэх ухааны өргөөг барилцаж, өрхийг таталцсан их эрдэмтний дурсгалд зориулж төворон нутагт зохиогдсон олон үйлсэд биечлэн оролцсон, Равжаа судлалын Олон улсын төвийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн-зохиолч Л.Одончимэдтэй ярилцсанаа  уншигч олноо толилуулж байна.

         

1-18-2-Хэвлэл, мэдээллийн орчноос ажиглаж байхад та сүүлийн үед Б.Ринчен гуайн тухай л яриад байгаа харагдах юм. Энд бидний хөөрөлдөх сэдвийн сэжүүр байна гэж бодож байна?

-Та зөв ажиглажээ. “Эх орончдоо умартваас, Монгол золбин цагаачдын гэр болно. Эрдэмтэн, авьяастнаа мартваас эргүү мунхагийн туурь болно. Эх хэл, бичиг соёлоо мартваас илжиг, луусны үүр болногэж Ринчен гуайн үнэнч шавь Тангадын Галсан багш бичсэн шүү дээ. Тэгээд ч түмэн олон, төр засаг Ринчен гуайн 110 жилийн ойг бүтэн жилийн турш учир утга төгс тэмдэглэлээ. Бидний үеийнхэн цөмөөрөө Ринчен гуайг ямар нэг хэмжээнд шүтэн бишрэгчид байсан. Миний хувьд зөвхөн шүтэн бишрээд зогсохгүйдалд судлаачбайсан гэж хэлж болно. “Учир холбогдолгүй зүйл гэж огт байдаггүйгэсэн нэг мэргэн үг байдаг. Анагаах ухааны Соёлч дээд сургуульд сурч байхад 1965 онд анх бид Ринчен гуайг урьж уулзалт хийсэн. Тэр уулзалтаар их эрдэмтний малгай нь алга болсон. Тэр бол хулгай биш. Шүтэн бишрэх үйл байсан гэж боддог. Одоо тэр каракул малгай хэн нэгнийд байгаа. “Үүрийн туяа”, “Заан Залуудай”, “Бэр цэцэггээд олон зохиолыг нь уншчихсан бид нар ч тэр буурлаас элдвийг асуусан. Би саваагүйтээдта олон хэл мэддэг гэсэн, одоо ямар хэл сурч байгаа вэгэж асуухадгрек хэлийг хальтилж байнагэж хариулсныг мартаагүй явна. 1974 онд аспирантурт суралцахаар Прага хотод очлоо. Тэнд монгол судлаач, Ринчен гуайн шавь доктор Иржи Шиматай танилцлаа. Тэдний гэрийн номын санд би Ринчен гуайтай зохиол бүтээлээр нь хоёр дахиа уулзсан юм. Тэднийд бас Зүүн Европын зарим орны монголч эрдэмтэдтэй танилцлаа. Ринчен гуайн анд Поух гуай ч амьд сэрүүн байлаа. Шима, Вацек нарын санаачилгаар Карлын их сургуульд монгол хэлний анги нээгдэж Чой.Лувсанжав гуай уригдаж очлоо. Бас ач хүү Ганибал нь Прагад ЭСЯ-нд ажиллах болов. Ийм орчин бүрдэж би Ринчен гуайг ихэд сонирхож, ном бүтээлийг нь уншиж чадлаараа цуглуулж ирсэн юм. Бас түүний егөөдсөн ёжтой яриаг цуглуулж байлаа. Далаад оны сүүлчээр Намын Төв Хорооны шинжлэх ухаан хариуцсан хэлтэст ажиллах болж, академичид, ахмад эрдэмтдийн бүтээлтэй танилцах сайхан боломж олдсон юм. Яг энэ үеэрНамын амьдралсэтгүүлд Ринчен гуайн тухай гүтгэлгийн материал нийтлэгдэж, бас Ширэндэв гуайнХангайн уулын хүүномыг шатаахад би дотроо өмөөрч, шийтгэл ногдуулж байгаа намын байгууллагын өмнөөс ичиж явсан юм. Өвгөнөөс хойш ч Ринчен гуайн тухай үргэлж уншиж, бас домог болсон энэ гэр бүлийнхэнтэй танилцах гэсэн хүсэл маань алхам алхмаар биелж Индра гуайтай хамтарчАлтан тэмээтөв байгуулж, Барсболд гуайтай хамтҮндсэн хуульбатлалцаж ойртож дотносох боломж олдсон юм. Тэгээд домогт эрдэмтний мэндэлсний 100 (2005 он) жилийн ойг хэрхэн тэмдэглэхийг хараад 110 жилийг нь арай өөрөөр тэмдэглэхсэн гэж мөрөөдөж эхэлсэн юм. Яагаад гэвэл би тэр үедРавжаа судлалын төвбайгуулаад, түүхэн хүмүүнийг тодруулахын учрыг бага ч гэсэн гадарлах болоод байсан цаг. Ринчен гуай бол монголд анх удааСаран Хөхөөжүжиг болон Монголын сүм хийдийн дэргэдэх урлангийн тухай бичсэн эрдэмтэн юм. 110 жилийн ойн тухай бодол санаанаас гарахгүй явсаар 2012 оноос эхлэнСоён гэгээрүүлэгчтеле­­визийн номын тухай нэвтрүүлгийн дугаар бүрт Ринчен гуайг заавал дурьдаж, 2013 онд Олон улсын УБИС дээр Ринчен гуайн номын өргөөг нээх ёслолыг орон даяар сурталчилж, 2015 онд ТУ 9 телевизийнТуурвихуйн урландбулангаар түүний тухай баримтат киноны дайтай нэвтрүүлэг хийсэн юм. Сэлэнгийн Алтанбулагт болсон монгол хэлний олимпиад, Ринчений хөшөөний нээлт зэргийг олон нийтэд хүргэх гэж чармайж явлаа. Та бодвол энэ бүхнийг ажигласан юм байна л даа.

-Ринчен гуайн 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэлийг хангахад таныг гол үүрэг гүйцэтгэсэн гэж дуулсан. Энэ тухайд?

-Ринчен гуайн гарын шавь нар нь цөөрч, тарж бутраад хүч тарамдах болсон юм байна. Бас академи, их, дээд сургууль, Зохиолчдын хороо гээд олон газарт ажиллаж байсан болохоор тэр олон том толгойтой байгууллагын хүчийг хэрхэн зангидах сэтгүүлчид, зохиолчид, орчуулагчид, судлаачдад яаж хүрч ажиллах, үр хүүхдийнх нь зүгээс тус дэм авах гээд нарийн төвөгтэй ажил байдаг юм байна. Энэ бүхнийг тооцоод Ринчен гуайн үнэнч шавь Тангадын Галсан багштан намайг туслаач гэж хүссэн юм. Угаасаа миний сонирхож байсан асуудал болохоор би ч чадах бүхнээ хийе  гэж бодоод Т.Галсан багш, академич Р.Барсболд, тэдний хүүхдүүдтэй зөвлөж байгаад тэр хурлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, мөнгө олох арга сүвэгчилж нэг ёсондоо менежментийг боловсруулаад, БСШУЯ, Академийн удирдлага, УБИС, хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч хэрэгжүүлсэн юм. Илтгэл тавих судлаачид, шавь нарын ихэнх нь миний танилууд байсан болохоор нэг их зовлон байгаагүй. Мэдээж хурлын бэлтгэлийг ганцхан би хангачихсан хэрэг биш. Тусалсан гэж хэлж болно.

-Зохион байгуулагчдын хувьд шинэлэг, цаашид авууштай зүйл нэлээд анзаарагдсан?

-Нэгэнт домогт эрдэмтний мэндэлсний ой давхцаж байгаа болохоор эргэн дурсах зүйлийг анхаарсан. Монгол кино үйлдвэрийн архив, төв телевизийн дүрс бичлэгийг хуулан авч хурлын үеэр үзүүлэх, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, гадаад, дотоодын шагнал хүндэтгэлийн гэрэгэ, ард түмний нүдэнд дасал болтол домог болж үлдсэн дээл, малгай, бүс, мянгын дугуйг оролцуулсан эд өлгий зүйлийн үзмэр тавих ажлыг ач хүү Б.Дэнзэн, Б.Лигдэн нар нь зохион байгуулж тусалсан. Улсын төв  номын сан, Олон улсын УБИС, шавь нар нь их эрдэмтний ном бүтээлийг бараг бүрэн эхээр нь дэлгэж тавьсан. Нэг хүн тийм их зүйл бичиж судалсан гэдгийг үзээд гадныхан төдийгүй монголчууд өөрсдөө гайхширч байсан. Хурлын эхний өдрийг Чингис зочид  буудалд, хоёр дахь өдрийг Сэлэнгэд зохион байгуулсан. Сэлэнгэ, Алтан булагийнхныг тэр өдрүүдэд их эрдэмтнээрээ бахархацгааг, гадаадын­хан монголчууд эрдэм номтой хүнээ хэрхэн хүндэлдгийг үзэг гэж бодсон. Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.БолдДуун ухааны хөмрөгийн санбайгуулж бас их эрдэмтний эрд­мийн зэрэг горилсон бүтээлийг ном болгож, цаана нь судалгаа шинжилгээний ажлын есөн боть ном тус, тус гаргасан. Т.Галсан багш бид хоёрБэр цэцэг”-ийг хоёр хэл дээр, гурван бичгээр дахин хэвлүүлж хандив өргөсөн. Хуралд оролцогчдын гар дээр ийм олон бүтээл тавина гэж хэн ч бодоогүй биз ээ. Гадаадын монголч эрдэмтэд ёстой башийсан байх аа. Хуралд оролцогчдын цүнхэнд бэлэг болгож өгөх бүтээл дэндүү арвин болсноос Т.Галсан багш Ринчен гуайн тухайАугаа шооч Ринчений аянгын егөө үгсхоёр боть номын нээлтээ МЗЭ-ийн ойг тохиолдуулан саяхан хийсэн. Ринчен гуайн нэрийг сонссон бүхэн чих нь дэлдийж байгаад тусалсан даа. Чингис зочид буудал, автобус унаа бүгд хямдралтай үйлчилж байж БСШУЯ-ны өгсөн жаахан мөнгийг хүргэсэн байх.

-Орчин үеийн шинжлэх ухааны өргөөг барьж, өрхийг таталцсан нэртэй эрдэмтэд маань улам л цөөрч байх шиг. Тэдний үйл хэргийг залгамжлан авч хөгжүүлэх, амьдралын замнал, бүтээл туурвилыг нь судлах ажил ер нь ямар түвшинд байна гэж та боддог вэ?

-Энэ тухай ярихын өмнө төрөөс улс орноо хөгжүүлэхдээ шинжлэх ухааны ололтод тулгуурласан тууштай бодлого болгож чадаж байгаа билүү гэдгийг хэлэх ёстой. Тэгвэл ерээд оны дундуур үнэ цэнэтэй бүхнийг өрсөлдөн хувьчилж аваад, хөгжлийн үндэс болсон шинжлэх ухааны байгууллагууд, тэнд ажиллаж байсан эрдэмтдийг гаргуунд нь хаясан. Нэгэнт хүний толгойдохыг хувьчилж авч болохгүй болохоор эрдэмтэд маань модон ширээ, ширэн цүнх хоёртойгоо л үлдсэн байх. Тэр үед академи, хүрээлэнгүүдэд ажиллаж байсан эрдэмтэд чинь таны асуугаад байгаа ахмад үеийнхний эрдмийн өвийг залгамжлан авч хөгжүүлэхээр бэлтгэгдсэн байсан ч амьдрахын эрхээр мөр мөрөө хөөсөн. Ингээд залгамж холбоо алдагдахад Ринчен гуай, түүний үеийнхэн гэгдэх ахмад буурлуудын мартагдашгүй гавъяат үйлс бүдгэрч эхэлсэн. Энэ хооронд орчин үеийн гэгдэх эрдэмтэн судлаачид олноор тодорч, өнгөрсөн цагийг үгүйсгэх улс төрийн номлолтой хамт шинжлэх ухаанаа ч, ахмад буурлуудаа ч хайхрах хүнгүй болсон. Уран сайханчид гавъяат болж, улс төрчид эрдэмтэн болсон гэсэн шог яриа ч гарсан.

Төрөөс шинжлэх ухааныг сонирхохоо больсон. Яагаад гэвэл шинжлэх ухааны ололт нээлт бол тэр даруй мөнгө болчихдоггүй. Гэтэл төрийнхөн шууд мөнгө болох, бас хулуу хийж хумсалж болох зүйлийг л сонирхдог. Дөрөвхөн жилийн хугацаанд төр барихын хооронд тэр дөч тавин жилийн дараа үр дүн нь гарах шинжлэх ухааны судалгааг сонирхдог тэнэг улс төрч гэж хэн байх билээ. Байдал ийм байхад ахмад буурлуудын бүтээсэнд хандах хандлага ямар байгаа нь ойлгомжтой биз дээ. Ахмадын тухай ярьж цаг алдаж байхын оронд Америк, Японд нээлт хийсэн гэх амьдралд хэзээ ч хэрэгжихгүй юм сэдсэн залууст сая сая төгрөг өгч шоу хийж шинжлэх ухааныг дэмжсэн мэт харагддаг заль хэрэглэх нь амар.

-Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн талаар танд ямар сэтгэгдэл төрсөн бол?

-Эрдэм шинжилгээ­ний хурал бол чухамдаа эсгий туургатны баяр гэж хэлмээр оролцоо­той дэлгэр болсон. Хэл зохиолын хүрээлэн, УБИС-ийнхан гадаа­дын эрдэмтдийг сайн оролцуулж чад­сан. Академич Б.Цэрэн­сод­номоос эхлээд Ц.Шаг­дар­сүрэн, Б.Сумъяабаатар, С.Дулам гээд доктор, Го.Аким, Т.Галсан нарын шавь нар нь сонирхолтой илтгэл тавьсан. Үнэндээ бол ойд нь зориулж юу ч хийгээгүй боловч төрийн томчуул илгээлт өгч индэрийг ашиглахаа яалаа гэж мартахав.

Би илтгэлийн чанар чансааны талаар дүгнэлт өгөх хэмжээний хүн биш. Тэр судлаачдын дэргэд сайн дурын уран сайханчийн хэмжээний л сонирхогч. Гэхдээ судалгаа шинжилгээний ажил хийж үзсэн хүний хувьд Ринчен гуайн эхлүүлсэн олон судалгааг үргэлжлүүлж, түүний санаа сэдлийг ажил хэрэг болгосон үр дүнгийн тухаи сонсож, цаашид үнэтэй саналууд дэвшүүлнэ гэж харж байсан. Доктор С.Байгатсайхан болон гадаадын зарим эрдэмтдийн илтгэлийг эс тооцвол санасанд хүрсэн илтгэл цөөхөн байлаа. Үг хатуу ч үнэнийг сонсоход сайхан байдаг. Манай говийнхон ямарч ган зуд болсон нүүхгүй хэдэн хармаг шар модны довоо л хожуул болтол нь мэрээд суугаад байдаг. Түүний адил Ринчен гуайн хийсэн бүтээснийг нааш нь цааш нь эргэлдүүлээд, “тухайн тухай”-гаас хэтрээгүй, цэвэр эрдмийн гэхээсээ илүү дурсамж санамж голлосон яриа өрнөснийг хэлэх нь цаашдын үйлсэд хэрэгтэй болов уу гэж бодно. Ер нь ганцхан Ринчен гуай ч биш ахмад эрдэмтэд, зохиолчдын ойд зориулсан хурлууд ч нэг тиймэрхүү арга барилаас салахгүй, чангахан хэл­бэл асуудлынхаа гүнд орж ээдрээ зангилааг тайлахгүй мөлийлгөөд байдаг болчихсон юм. Энэ нь ердөө л судалгаа хийхгүй байгаа юм байна гэж үзэхэд хүргэдэг. Үгүй ядахдаа болсон болоогүйг шуудхан хэлчихдэг Ринчен гуай болон бусад ахмадын арга барилыг эзэмшээсэй билээ гэж бодогдсон шүү.

Эрдэм шинжилгээний хуралд бэлтгэхээс эхлээд хурал тойрсон олон ажлын амжилттай болгоход С.Баярцогт сайд, орлогч сайд асан Тулга, Сэлэнгэ аймгийн засаг дарга Бүрэнбат, академич Р.Барсболд, ач хүү Б.Дэнзэн, Б.Линдэн нар их үүрэг гүйцэтгэсэн. С.Баярцогт сайд Ринчен гуайн суралцаж байсан Алтанбулагийн сургуулийн дэргэд түүний хүрэл цээж хөшөөг босгох, Т.Галсангийн хоёр боть номыг хэвлүүлэх зардлыг шийдвэрлэж өгсөн. Эх оронч эрдэмтэн Ринчений нутгаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Баярцогт Ри багшийн хөшөөний дэргэд 1-12 дугаар ангийн бүх хүүхэдМонгол хэлшүлэг уншихыг, Ардын уран зохиолч Т.Галсан Ри багшийнхаа цэцэн цэлмэг, оноч мэргэн егөө ярихыг сонсоод сэтгэл нь ихэд догдолсон бололтойМанай нутгийнхан эрдэмтнийхээ тухай эрээд олдохгүй судартай болог.Би айл өрх бүхэнд хүргэнэгэж амлаж байсан шүү. Ямар ч хүн нутагтаа худал буян амладаггүй. Ринчен гуайн хэлснээрМонголын за андгаар буй заЭрдэм оюуныг дээдлэгч төрийн түшээ гэж шалгаруулбал тэр түрүүлэх учиртай.

-Та бол Равжаа суд­лалыг гаргаж ирээд өдий зэрэг­тэй хөгжүүлсэн турш­лагатай эрдэмтэн. Тэ­гэ­хээр Ринчен гуайн та­лаар цаашид  юу хийхийг санал болгомоор байна?

-Хоёр зуугаад жилийн өмнөх түүхэн хүнийг судалж болсон юм чинь бидний дунд амьдарч байсан суутны амьдрал, бүтээл туурвилыг тод­руулах, өвлөн залгамж­лахад бололцоо их бий гэж боддог. Шавь нар нь, мөн судлаачид дор дороо л нэг бодолтой явдаг бизээ. Ринчен гуайг маш олон салбарт хүчээ сорьж, арилшгүй тод мөрөө үлдээсэн Монголын төдийгүй дэлхийн зиндаанд хүрсэн анхны эрдэмтэн гэж үздэг. Тэр олон салбарт үлдээсэн судалгаа шинжилгээг үргэлжлүүлж, тэр хүчийг нэгтгэн зангидах ажил дутагдаж байгаа нь саяын хуралд бэлтгэх явцад харагдсан.

Тиймээс Бямбын Ринчен судлалын олон улсын төв байгуулах саналыг би тэр хуралд оруулсан. Гадаад, дотоо­дын эрдэмтэн мэргэд их дэмжсэн. Үр хүүхдүүд нь ч дэмжиж байгаа. Энэ төвийг хэрхэн байгуулж, яаж ажиллуулах тухай менеж­ментийг би боловс­руулаад байна. Энэ бол цэвэр төрийн бус байгууллага байна. Төрөөс горьдох юм байхгүй. Хоёрдугаарт, Ринчен гуайн ном соёлын өв, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг нэг дор цуглуулж, Галсан багшийн хэлснээр гадаад дотоо­дынхонд үзүүлдэгТайхуулгын ордон”-г бай­гуулах хэрэгтэй гэж бодно. Гадаадад болГэр музейгэж жуулчдад үзүүлдэг гол үзмэр байдаг. Ном зохиолыг нь нэг дор цуглуулах талаар шавь Ц.Шагдарсүрэн, Б.Сумъяабазар нар үр хүүхдүүдтэй нь хамтраад УБИС дээр эхний алхмыг хийсэн байгаа. Сууж байсан сууц нь харин Уушийн газар болсон юм билээ. Тэгэхлээр Улаанбаатар хотын захиргаа санаачлаад тэр Уушийн газарт нь өөр байр гаргаж өгөөд, эхний ээлжиндГэр музей”-г нь байгуулахыг бид хүсэлт болгосон. Хувь хүний өмчид хөндлөнгөөс оролдох эрх бидэнд байхгүй. Саналаа хэлэх эрх бол бий. Тэр хүмүүсийн сэтгэл мэдэх асуудал юм даа. Гуравдугаарт, манай оюуны өмчийн хуулийг хэрэгжүүлэх ажил сулаас болж ганцхан Ринчен гуай биш, нөгөө сайн эцгийн нэрийг гурав зарж иднэ гэдэг болж байна. Хэрэв шударгаар татвар авдагсан бол гурван үеэ тэжээх оюуны өмч бий болгосон хүмүүсийн үр хүүхэд нь тарчигхан амьдарч байгаа жишээ олныг бид мэднэ. Баяжихгүй юмаа гэхэд ном зохиолыг нь дахин хэвлүүлж, судалгаа шинжилгээг нь үргэлжлүүлэх хэмжээний мөнгө бос­гох боломжийг тэд маань үлдээсэн байдаг. Энэ бол эрдэм оюуны хүрээнийнхний бодох асууд­лын нэг мөн.Тийм ээ, Монголын төр ч, түмэн олон ч эх орончдоо, эрдэмтэн мэргэдээ үеийн үед мартах ёсгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин