Б.ЭНХЗАЯА

Эрдэнэт үйлдвэркомпанийн хүдрийн ил уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Та Монгол-Оросын хам­тарсанЭрдэнэт үйлдвэр”-ийн талаар Засгийн газарт шаардлага хүр­гүүлжээ. Ямар асууд­лаар хандах болов?

-Зөвхөн Засгийн га­зарт ч биш Төрийн гурван өндөрлөгт гурван шаардлага тавьсан юм. Эхнийх нь ашигт малтмалын нөөц ашиг­лас­ны төлбөртОюу­тол­гойтаван хувь, “Эр­дэнэт үйлдвэр” 16 хувь, алт­ны уурхайнууд таван хувиар тогтмол төлдөг. Энэ шударга биш байна, тэнцүү татварын тог­тол­цоог бий болгооч гэж шаард­сан. ХоёрдугаартЭрдэнэт үйлдвэр” 2012 оноос хойш Оросын талд төлдөг ногдол ашгийг өнөөдөр хүртэл төлөөгүй байна. 100 сая ам.доллар төлөх боломжтой эсэхийг лавласан хэрэг. ТүүнчлэнЭрдэнэт үйлдвэр”-ийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлээч гэсэн шаардлага тавьсан.

Зэсийн үнэ унаж 4500 төгрөг хүрээд байгаа. Засгийн газраас гаргасан журмын дагууЭрдэнэт үйлдвэрзэсийн үнэ 5000-аас доош орвол ашигт малтмал нөөц ашиглалтын төлбөр таван хувь болдог. Үйлдвэр жилд 837 сая ам.долларын борлуулалт хийдэг. 16 хувийн татвар таван хувь болж буурахад зөрүүнээс 184 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байгаа. Тэгэхэд 6000 ажилтны бүтэн жилийн цалин 130 тэрбум төгрөг байдаг. Цалин бол нийт зардлын найман хувь. Гадаадын улс орны уурхайнууд 25 хүртэл хувийг цалиндаа зарцуулдаг. Түүнээс гаднаЭрдэнэт үйлдвэрбутлуурын өргөтгөл хийсэн. Энэ хэмжээгээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, ажилчдын ачаалал нэмэгдсэн. Манай уурхайчид 2015 оны төлөвлөгөөг 100 хувь давуулж биелүүлсэн. Тэгэхээр цалин нэмэх үндэслэл, боломж байгаа юм.

-Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан гэлээ. “Эрдэнэт үйлдвэрэнэ хуулийг хэрэгжүүлж байгаа юм биш үү. Үйлдвэрийн удирдлага энэ тухай баталж ярьсан байсан?

-Өнөөдрийг хүртэл энэ хууль хэрэгжээгүй байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хуулийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. ГэтэлБэлтгэл ажил явагдаж байна, Оросын талтай зөвшилцөнөгэсэн тайлбарыг өгч байгаа. Хууль хэрэгжээд жил гаруй болж байхад ийм тайлбар өгч байгаа нь цаг хугацаа хожсон муу арга гэж хардаж байгаа. Уурхайчдын гараар бүтээгдсэн баялгийг хаана, юунд зарцуулаад байгааг л ил болгочих хэрэгтэй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал шахааны бизнесийг байхгүй болгосон гэж хэвлэл мэдээллээр ярьсан байсан. Шахааны бизнес байхгүй, идэж уугаагүй юм бол шилэн дансаа хөтлөх ёстой.

Үндсэн хуулийн 41.1-д Төрийн хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг Ерөнхий сайд УИХ-ын өмнө хүлээнэ гэсэн заалт бий. Тийм учраас би Ерөнхий, УИХ, Өргөд­лийн байнгын хороонд хандсан. О.Баасанхүү гишүүн хариу өгсөн. Мөн Засгийн газраасЭрдэнэт үйлдвэр”-ийг хууль хэрэгжүүлэхийг шаардсан гэсэн хариу ирсэн.

-Тэгвэл шахааны бизнес одоо ч байгаа хэрэг үү?

-Шахааны бизнес байгаа гэдгийг баттай хэлье. Бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс 2-3 нугалаад шахдаг. Байхгүй болгочихсон юм бол хуулиа яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм. Шилэн данс нь огт ажиллахгүй байгаа. 30 гаруй тэрбум төгрөг хэмнэлээ гээд яриад байсан. Тэр нь худлаа.

-Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит үйлдвэрүүд Шилэн дансны тухай хуулийг тусгай журмын дагуу хэрэгжүүлэх ёстой гэж мэдэгдсэн. Түүнээс гадна энэ хуулийг хэрэгжүүлэхэд Оросын талтай зөвшилцөх шаардлагатай юу?

-Орос Монголын хамтарсан хэлэлцээрийг би сайн мэднэ. ХэлэлцээртЭрдэнэт үйлдвэрхувьцаат компани Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлж үйл ажиллагаа явуулна гэсэн заалт байдаг. Тэгэхээр ямар нэгэн үйлчлэл байхгүй. Саяхан болсон зөвлөлийн хурлаар энэ асуудалд Оросын тал юу ч яриагүй. Тэгээд ч нэг компанийн захирал, хуулийн хэлтэс хуульд тайлбар өгөх эрхгүй. Хуульд тайлбар өгөх субьект нь Улсын дээд шүүх. Ерөнхийлөгчийн 88 дугаар захирамж бий. Түүнд иргэн, иргэдийн байгууллагыг Шилэн дансны хуульд хяналт тавихыг уриалсан. Хууль, хэвлэл мэдээллийн байгууллагынхан хамтран ажиллахыг даалгасан. Ерөнхийлөгчийн зарлиг бол хууль. Хуулийн дагуу би энэ шаардлагыг тавьж байна. Гэтэл үүнд улс төр орууллаа гэж ярьж байгаа.

Ер нь монгол хүний үнэлэмжЭрдэнэт үйлдвэр”-т байхгүй. Баялгийг захирал биш уурхайчид бүтээж байгаа. Уурхайчид бүтээж байгаа баялагтаа хяналт тавьж чадахгүй байна. Шилэн дансны хуульд таван сая төгрөгөөс дээш бараа гүйлгээ ил тод байх ёстой. Бонд, өр зээл бүх мэдээлэл тавигдана. Ийм асуудал ярьсны төлөө би хэлмэгдэж цагдаад байцаагдсан. Үйлдвэрийн удирдлагууд уурхайчдад миний талаар буруу ойлголтыг өгч байгаа. П.Баттөр улс төржүүлж байна гэж. Энд ямар ч улс төр байхгүй.

-Цагдаад ямар үндэслэлээр байцаагдсан бэ?

-Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг шаардсаны төлөөЭрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал надад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад гомдол гаргасан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр өгсөн. “Эрдэнэт үйлдвэрхохирсон гэсэн. Гэвч баримтаа үзүүл гэхээр үзүүлдэггүй. Орхон аймгийн Цагдаагийн газраас намайг 21 хоног байцаасан. Хэргийг прокурорт шилжүүлсэн. Одоогоор хэрэг үүсгэх эсэх нь тодорхойгүй байна. Нэг сар гаруй дарамтанд явлаа. Цалин хөлсийг нэмэгдүүлэх, хууль биелүүлэхийг шаардсан иргэнийг хэлмэгдүүлж байгаад гайхаж байна.

-Монгол, орос ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж ямар байдаг вэ?

- “Эрдэнэт үйлдвэрхувьцаат компанид монгол ажилчдыг хоёрдугаарт, оросуудыг нэгдүгээрт тавьж үнэлдэг. Нийт 5500 монгол, 500 нь орос ажилчин бий. Оросууд монголчуудаас хоёр дахин өндөр цалин авдаг. Монгол ажилчдын дундаж цалин 1.6 сая төгрөг. Орос ажилтан бол энэ цалинг хэд нугалж авч байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байгаа. Ер ньЭрдэнэт үйлдвэр”-т орос нарийн бичгийн дарга, белазын жолоо, орлогч байх ямар ч шаардлагагүй. Үүнийг монголчууд хийж чадна. Ажилчдад баяр ёслол болохоор урамшуулал болгож хэдэн төгрөг өгдөг. Гэхдээ ажилтнууд тогтмол, өөрсдийнхөө хөдөлмөрт тохирсон цалинг шударгаар авахыг хүсч байгаа.

Төсвийн байгуул­лагыг бодоход манайх цалин боломжийн. Гэхдээ нийт уурхайчдын 90 гаруй хувь нь орон сууцны зээлтэй. Тэдний хөдөлмөрийн нөхцөл, хийж байгаа ажил нь ямар билээ. Тиймээс цалин нэмүүлэх үндэслэлийг бүрэн гаргаж ирсэн гэж бодож байна. Гадаадын дэлхийн топ үйлдвэрүүдийн ажилчдын сарын цалин 10 мянган ам.доллар байдаг. Түүний дэргэд 1.6 сая төгрөгийн цалин өчүүхэн.

СаяханЭрдэнэт үйлдвэрхамтын гэрээ баталлаа. Хамтын гэрээнд ажилчдын эрхийг маш их дордуулсан. Нийгмийн цех, туслах цехийн ажилчин гээд ялгаварлан гадуурхсан гэрээ болсон.

Хамтын гэрээнд би уурхайчдыг төлөөлж ордог. “Эрдэнэт үйлдвэр”-ээс би нэг ч төгрөгийн цалин авдаггүй, уурхайчдын татвараар цалинждаг. Хэвлэлийн бага хуралд үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид оролцох байсан ч айгаад ирээгүй. Тэд хэвлэлийн хуралд оролцож өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэвэл ажлаас халагдах магадлал өндөр.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдын ажлын байр баталгаатай, халаа сэлгээ огт хийгдээгүй гэсэн тайлбарыг үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн нэгэн ярилцлагадаа онцолсон байсан?

-Хүдрийн ил уурхайгаас саяхан найман хүн халагдсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага дөрөвт нь нэхэмжлэл гаргаад хууль бус шийдвэр байсныг тогтоож эргээд ажилд нь оруулсан. Намын харъяаллаар халаа, сэлгээ цадигаа алдсан. Өнөөдөр /өчигдөр/ гэхэд хүдрийн ил уурхайн цехийн даргыг сольчихлоо.

-Намын харъяалал байгаа гэдгийг тодруулахгүй юу?

-Үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Батбаатар гэж хүн бий. Булган аймаг дахь ХҮН намын даргын албыг хашдаг. Би үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг улс төртэй холбохыг хүсдэггүй. Эвлэлийн байгууллагын дүрэмд үйлдвэрчний эвлэлийн байгууллага улс төрөөс ангид ажиллана гэсэн заалттай. Үйлдвэрчний эвлэлд олон намын хүмүүс бий. Гэтэл өөр аймаг дахь намын дарга үйлдвэрчний эвлэлийн дарга хийж байгаа нь намын ашиг сонирхол үйлдвэрчний  эвлэлд орсны шинж. Үүнийг уурхайчид маш ихээр шүүмжилж байгаа.

-Та энэ асуудлаар үйлдвэрчний эвлэлийн төв байгууллагадаа хандсан уу?

-МҮЭХ-ны ерөн­хийлөгч Б.Амгалан­баатартай уулзаж асуудлаа танилцуулсан. Биднийг дэмжиж байгаа. Намын харъяалал тогтоож, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрх ашгийг хохироож байгаа холбоодын дарга нарт арга хэмжээ авна, “Эрдэнэт үйлдвэр”-т хяналт шалгалт явуулна, гишүүдтэй уулзана гэсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин