Ч.ҮЛ-ОЛДОХ
“Баасан гаригийн зочин” булангийн энэудаагийн зочноор Хан Хэнтийн дарханцаазат газрын хамгаалалтын захиргааныдарга Б.Хашмаргадыг урилаа.
-БНФУ-ын нийслэл Парис хотноо энэ сарынэхээр болсон Уур амьсгалын өөрчлөлтийнасуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийнталуудын Бага хурлын Төр, засгийн тэргүүннарын хуралдааны үеэр Бурхан Халдун уул,түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийгДэлхийн өвд бүртгэсэн батламжийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова манайЕрөнхийлөгчид гардуулсан. Энэ хүртэлмонголчууд, холбогдох газар, тусгайлантомилсон ажлын хэсгээс ямар ажил зохионбайгуулж ирэв?
-Бурхан Халдун хайрханыг ЮНЕСКО-д бүртгүүлэх шийдвэр анх 2006 онд гарч, урьдчилсан жагсаалтад нь орсон байсан. Урьдчилсан жагсаалтад орсон хэрнээ тахилгатай уул гэдэг хэлбэрээр ажил нь явагдаагүй байсан юм. 2010 онд Бурхан Халдуны тахилга дээр Ерөнхийлөгч шийдвэр гаргаж, Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.Ингээд 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын /тухайн үеийн нэрээр/ болон БСШУ-ы сайдын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Анхны дарга нь Д.Намхай гуай байсан юм. Н.Уртнасан гуай ажлын хэсэгт орж ажилласнаар ЮНЕСКО-д бүртгүүлэх гол ажлыг нугалсан. ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгээс, Хан Хэнтийн дархан цаазат газар, Тусгай хамгаалалттай газраас, холбогдох яамд, судлаач, эрдэмтэд, хэвлэл мэдээллийнхэн гээд олон талын хүмүүс оролцож Бурхан Халдун хайрханаа ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил хийгдсэн. Нэлээд олон удаагийн явалтаар энэ ажил үндсэндээ цэгцэрсэн. Эхний байдлаар ямар газруудыг оруулах вэ гэж ярилцахад, хэд хэдэн газрыг төлөвлөж байсан юм. Бурхан Халдун орчим, түүний тахилгат газрууд, түүх соёлын дурсгалт газрууд гэхчлэн өргөн хүрээг хамруулахаар ярьсан. Тухайлбал, Хар зүрхний Хөх нуур, Хангал нуур, Балданбэрээвэн хийд орчим, тэнд байгаа түүх-археологийн хөшөө дурсгал, булш хиргисүүр, Биндэръяа уулын орчим Өглөгчийн хэрэм, Рашаан хадны хөшөө дурсгал, Тамганы хөшөөнүүд,адны сүг зураг гээд олон газрыг хамруулсан. Уг нь тухайн үед төлөвлөж байснаар ингэж хамруулах нь зайлшгүй хэрэгтэй байсан.
-Ингэснээр ямар ач холбогдолтой вэ?
-Бурхан Халдун уулыг дангаар нь биш ойр орчмын түүх, соёлын дурсгал, хүмүүсийнх нь дунд байгаа ахуй соёлтой нь цуг ЮНЕСКО-д бүртгэх ёстой. Бидний мэдэж байгаагаар “Монголын нууц товчоо”-ноос хойш тооцох юм бол 800-гаад жил бидний тахиж шүтэж мөргөж сүсэглэж ирсэн зан үйл, заншил, түүх соёлын бүх зүйлийг ахуйгаас нь салгахгүй гэдэг чиглэлд бүх ажил хийгдсэн. Балданбэрээвэн хийд, түүний ойр орчим уул овоо тахидаг газрууд, Жаргалантын голд Барууны овоог тахидаг, Биндэръяа уулыг тахиж байгаа зэрэг нь үндсэндээ нутаг нутгаас, байж байгаа газруудаасаа Бурхан Халдун уулаа холоос тахиж буй хэлбэрүүд юм. Ийм олон цогц зүйл багтсан учраас газар орноор нь явах, түүхийн талаас судлах, настай хүмүүстэй уулзах, дээр нь Түүх археологийн хүрээлэнгийнхэнтэй хамтарч ажиллах, архив дээрээ суух гэхчлэн нэлээд олон ажил хийгдсэн. Энэ ажлуудыг хийх явцад Бурхан Халдун уулын тахилгын зан заншил, дэг ёсыг нь орчин үежүүлэх бус аль болох хуучин уламжлалаар нь сэргээхэд анхаарсан. Учир нь монголчуудын хэдэн зуун жилээр тахиж ирсэн тэр зан заншлыг хадгалж ирснийг харгалзаж дэлхийн соёлын өвд бүртгэх гэж байна шүү дээ. Иймд Ажлын хэсэг судалгаанд үндэслэн ТББ, холбогдох яамд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн ёслолын алба, аймгууд руу нэлээд хандсан. Нэлээд хэдэн удаа хэлэлцүүлэг хийсэн. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ч ярилцлага, нийтлэл, өгүүлэл гарсан. Тэр дотроос “Зууны мэдээ” сониноос тухайн үед оны шилдэг нийтлэлээр шалгарсан “Бурхан Халдуныг онцгой бүс болгоё” хэлэлцүүлэг, уриалга бол Бурхан Халдун уулыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан, маш ач холбогдолтой зүйл болсон.
-Ажлын хэсэг ЮНЕСКО-д материалаа явуулахаар бэлтгэж байх дундуур Хан Хэнтийн дархан цаазатгазрын хамгаалалтын захиргааны газраас санаачлан Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрханболгосон нь ямар хувь нэмэр оруулав ?
-Ажлын хэсэг 2011 оноос эхлэн ажилласаар 2013 онд материалаа ЮНЕСКО-д хүргүүлсэн. Ингэхдээ Бурхан Халдун уул, Хангал нуур, Балданбэрээвэн хийд, Биндэръяа уул, Өглөгчийн хэрэм орчмын газруудыг онцолсон. Энэ үед сайхан үйл явдал тохиосныг дурдах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас санаачлан Бурхан Халдун хайрханаа Үндэсний бахархалт хайхан болгох үндэслэлийг гаргаж, БСШУЯ, БОНХЯ дэмжиж, Засгийн газраас тогтоол гаргаснаар Үндэсний бахархалт хайрхан болсон. Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхан болгоход манай Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамт олон, хэвлэл, мэдээллийнхний оролцоо ач холбогдлоо өгсөн. Тухайлбал, Үндэсний бахархалт хайрхан болгохын өмнөхөн “Зууны мэдээ” сонин асуудал хөндсөн, олон талын байр суурийг гаргасан хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг явуулсан. Үүний дараахан Засгийн газрын тогтоол гарч Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Бурхан Халдун хайрхан маань Үндэсний бахархалт хайрхан болсон. Энэ маш том үйл явдал. Үүнтэй холбогдуулж, Бурхан Халдуны тахилга, тайлгын ажил ямар байх талаас хоёр жил орчим судалгаа хийсэн. Түүх-Археологийн хүрээлэн энэ ажлыг дэмжиж, бидэнтэй гар нийлж ажилласан. Энэ хүрээнд судалгаа, нотолгооны үндсэнд ТББ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн ёслолын алба, аймгуудад хандан асуудлыг тавьж тахилгын ёс хуучин ямар байсан түүнийг нь алдагдуулалгүй оруулсан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон. Бурхан Халдуныг ЮНЕСКО-д бүртгэхийн өмнө түүнтэй холбоотой ёс заншил, дэг нь монголчуудын өв соёл юм байна гэдгийг нотолж харуулсан маш том баримт юм.
-Өнөөдөр монголчууд Бурхан Халдун хайрханаа Дэлхийн соёлын өвд бүртгүүлж батламжаа авчихлаа. Энэшийдвэрийг яаж хүлээж авч хүндэтгэл үзүүлэх ёстой юм бол?
-Бурхан Халдун хайрханыг 2015 оны долдугаар сарын 4-ний өдөр Германы Бонн хотод болсон Дэлхийн соёлын 39 дүгээр өвийн чуулганаар дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Тэр үеэр Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, БОНХАЖЯ, БСШУЯ, ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газраас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл, мөн Германд суугаа Монголын Элчин сайд очсон. Монгол Улсаас Францад суугаа Элчин сайд мөн анхаарал тавьж очсон. Тэр бүхний хүчин чармайлтын дүнд Бурхан Халдун хайрханаас дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Монгол түмний, маш олон хүний оюун ухаан, зүтгэл, сэтгэл шингэж, гар бие оролцсон түүхэн үйл явдал. Сая Ерөнхийлөгч Франц улсад айлчлах үеэрээ тэнд батламжийг нь гардаж авсан нь Бурхан Халдун хайрханыг Дэлхийн соёлын өвд бүртгэснийг баталгаажуулж буй чухал арга хэмжээ юм. Түүний зэрэгцээ соёлын өвд бүртгэсэн бичиг авлаа гээд баяр ёслолын байдалтай өнгөрүүлэх үү, Бурхан Халдуныг дэлхийн соёлын өвд бүртгэснээр монголчуудын ямар үнэ цэнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгаа юм бэ гэдэг талаас илүүтэй харах ёстой болов уу. Монголчуудын сүлд хийморь, бахархлыг дэлхий хүлээж авлаа гэдгийг сайн ойлгох ёстой байх. Төрийн дээд байгууллагуудаас шийдвэр гарах байх. Ямар ач холбогдол өгөхөө тодорхойлох байх. Ер нь бол түүх, ёс заншил сэргэх, үзэл санааны хувьд ч гэсэн нэг зүйлд зангидагдах бүх боломж нээгдэж байгаа гэж харж байгаа. Ер нь Бурхан Халдун уулын маань онцлог тэр шүү дээ. Төрийн тахилгатай 10 хайрхан бий. Түүнээс ганцхан Бурхан Халдун дээр Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлж, төрийн тахилга хийдэг.Дээр нь ЮНЕСКО-д бүртгэгдлээ. Ер нь бол Очирваань хайрхан гэхэд Очирваанийн шүтээнтэй, Богд уул гэхэд мөн өөр шүтээнтэй. Бурхан Халдун аливаа шашин шүтлэг, хэл, ёс заншил огт хамааралгүй монгол туургатан, монгол нэртэй бүх хүний шүтээн болсноороо, монголчуудын үзэл санаа, бүх зүйлийг нэг чигт төвлөрүүлэх талаасаа ач холбогдолтой.
-Бурхан Халдун хайрханыг Дэлхийн соёлын өвд бүртгэснээр хамгаалалтын горим, мөрдөх журамдөөрчлөлт гарах нь тодорхой. Тэр нь ямар хэмжээний зай талбайг эзлэх вэ. Мөн ямар өөрчлөлтүүд хийх бол?
-Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газрыг онцгойлон хамгаалах, төсөв зардал гаргах үүргийг тухайн орны Засгийн газар хүлээдэг. Яагаад гэвэл, олон улсын гэрээ конвенцид заасны дагуу ийм учиртай байдаг. Бурхан Халдун хайрханы хувьд эзлэх талбайн хувьд томд тооцогдоно. Бусад улсыг харж байхад дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газрууд гэхээр жижигхэн газрууд байдаг юм билээ. Том газар байлаа гэхэд түүн дотор тодорхой нэг зүйл, тухайлбал нэг агуй, хадны сүг зураг, эсвэл нэг сүмийг хамгаалалтад авсан байх жишээтэй. Тэгвэл Бурхан Халдун уулын тухайд нийт 420-оод мянган га талбайг хамарсан, Европын нэг улс шиг газрыг тэр чигээр нь дэлхийн соёлын өвд бүртгүүлж байна шүү дээ. Онгон дагшин байгалийн болоод түүх соёлын ховор дурсгал бүхий маш өргөн хүрээг хамарсан, хүн харьцангуй бага нутагладаг газрыг хамруулсан байгаа. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нийт газрын 86-87 хувь нь дархан цаазат газарт хамаардаг. Дархан цаазат газар нь нөөц газар, тусгай хамгаалалттай гэхчлэн бусад газраа бодвол дэглэмийн хувьд нэлээд өндөр байдаг. Манай яамнаас гарч байгаа санал бол Дэлхийн соёлын өвийн захиргаа гэж тусад нь байгуулах шаардлагагүй. Яагаад гэвэл, дархан цаазат газар дотор бүрэн багтаж байгаа учраас Дархан цаазат газрын захиргаанд нь давхар хариуцуулж, орон тоо, төсөв дээр нь дэмжлэг үзүүлээд явах нь нэгдүгээрт, эдийн засгийн талаасаа, хоёрдугаарт хамгаалалт, хяналтын талаас цогц байдлаар хандах боломжтой гэж үзсэн.
-Бурхан Халдун уулыг хамгаалалтад авснаар байгалийн талаас ямар ач холбогдолтой болохыгтодруулахгүй юу?
-Бурхан Халдун хайрхан маань дэлхийн соёлын өвд бүртгэлээ гээд монголчууд их баяртай байгаа. Бид ч бас баяртай байгаа. Түүнээс гадна Бурхан Халдун хайрхан бол гурван голын эх юм. Гурван голын эх давхар дэлхийн өвд бүртгэгдэнэ гэдэг нь уул уурхайн ажил явагдахгүй, барилга, байшин барих ажлууд хийхгүй гэсэн үг. Ийм хамгаалалтыг олон улсын гэрээ конвенцийн үндсэнд ч, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар, Соёлын өвийн хуулиар давхар бий болгож өгсөндөө баяртай байна. Хэрлэн гол Номхон далай, оло нуурын эх болдог, Монголын хамгийн урт гол. Онон гол маань Амар мөрний эх. Дэлхийн зайлшгүй хамгаалах ёстой 100 цогцолбор газрын нэг нь Амар мөрнийг гэж үздэг. Тэгвэл Амар мөрний эх нь Онон гол юм. Эртнээс монголчуудын түүхтэй ихээхэн холбоотой газар. Дээр нь Цахарын гол гэхчлэн тэр хавийн том голууд Байгаль нуур руу цутгадаг. Ингээд үзэхээр Хойд мөсөн далайн ай сав, Номхон далайн ай савын хагалбар нь Хэнтийн нуруу болдог. Тэгэхээр түүийх талаас ч, байгаль орчны талаас ч ихээхэн ач холбогдолтой ажил болсон.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин