М.ГАНЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-ТаЗоос банкХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монголбанкны ерөнхийлөгчид асуулга тавьсан нь ямар учиртай юм бэ?

-Анх жижиг хувьцаа эзэмшигчид надад хандсан.

Иргэдийн тавьсан хүсэлт, цуглуулсан баримдуудыг үзэхэдЗоос”-ын асуудлыг эргэж ярих гарцаагүй нөхцөл байдал үүссэн байсан. “Зоосбанкны жижиг хувьцаа эзэмшигчид одоог хүртэл хохирлоо барагдуулж чадахгүй байгаа. Асуулгын хариуг өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар сонслоо. Энэ үеэр томоохон асуудал байгаа нь мэдэгдлээ.

-Асуулгын хариуг сонсох үеэр дампуурсан гэдэгЗоосбанкны үйл ажиллагаа дуусаагүй гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Энд ямар нэгэн ойлгомжгүй зүйл бий юу?

-Юуны түрүүндЗоосбанк дампуурч, татан буугдсан гэж ойлгож байгаа ч суурин дээр нь Төрийн банк байгуулагдсан гэдэг нь баримтуудаар тодорхой боллоо. УИХ-ын тогтоол ч ингэж гарсан байна. Энэ тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан юм шиг байна.

-Энэ асуудлыг цаашид яах ёстой вэ?

-Бид асуулгыг сонсоод өнгөрөхгүй, УИХ-ын тухай хуулийн дагуу асуудлыг цаашид шийдэж ажил хэрэг болгох алхмууд хийдэг. Иймд хуулийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ тухай дахин хэлэлцэж эцэслэхээр тогтсон. “Зоосбанкны талаар УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа юм билээ.

-Ажлын хэсгийг хэн ахалж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Б. Гарамгайбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад  түүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм байна. Тэгэхээр энэ ажлын хэсэг цаашид ажлаа  үргэлжлүүлэн хийж эцсийг нь үзэх ёстой.

-ТаЗоосбанкны суурин дээр Төрийн банкыг байгуулсан гэлээ. Одоо Төрийн банкыг хувьчлах тухай ярьж байгаа биз дээ?

-Төрийн банкны хувьчлалтай зэрэгцээдЗоосбанкны хувьцаа эзэмшигчийн асуудал давхар хөндөгдөх ёстой. Үүнийг эцэслэн шийдэж байж Төрийн банкны хувьчлалыг ярих ёстой. Тэр хүртэл хугацаа байна.

-Та жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг нэлээд хөндсөн. Тэдний хохирлыг барагдуулах гарц байна уу?

-Хувьцаа нь бүртгэлтэй байгаа. Тэдэнд хөрөнгийг нь олгоод зогсох биш харин ч ногдол ашиг хуваарилах тухай яригдана. Монголбанкныхны хэлснээр муугүй ажиллаж байгаа гэсэн. Гэхдээ чанаргүй зээл нэлээд бий. Тухайн үед Сангийн дэд сайд байсан Ч.ГанхуягЗоосбанкны 86.6 тэрбум төгрөгийн хөрөнгөн дээр Төрийн банкыг байгуулсан гэж тов тодорхой ярилцлага өгсөн байна. Энэ мэт бодитой баримтуудыг эргэн сөхөж асуудлыг нэг тийш цэгцлэх шаардлага байгаа гэж үзэж байна.

-“Зоосбанкны дампууралд олон банк дамнуулан барьцаалсан Ц.Мянганбаярын Олон овоотын ордын  лиценз ихээхэн хамаатай. Энэ талаар танд шинэ мэдээлэл байна уу?

-Ажлын хэсэг энэ тухай илүү тодруулах байх. Монголбанкныхны хариулж буйгаар лиценз нь тэднийд хадгалагдаж байгаа юм би­лээ. Банкыг өөрчлөн зохион байгуулахтай холбоотой­гоор Засгийн газраас 100 тэрбум төгрөг гаргасан. Энэ мөнгийг хааш нь зарцуулсан, төрийн мөнгийг хэзээ эргэн төлөх зэргийг аж­лын хэсэг дээр тодор­хой болгох зайлшгүй шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин