Н.МӨНХЖИН

Их Британийн дуучин Адель цомог гаргалгүй дөр­вөн жил болсны эцэст “25” цомгоо гаргалаа. Тэрээр 21 насандаа “21” цом­гоо гаргаж дэлхий ний­тийг шуугиулж байсан бол “25” цомгоо хоёр жил хоц­роож 27 насандаа гар­гаж байна. Хүү Анжелог төрүүлснээс хойш анхны цомгийнхоо зарим нарийн ширийнийг дуучин бүсгүй Facebook хуудсаараа дам­жуулан зарлажээ. “Ми­ний сүүлчийн цомог салал­тын тухай байсан бол энэ удаагийнх эвлэр­лийн тухай. Цаг хугацаа өнгөрөх тусам би алдсан цаг хугацаандаа юу хийж, юу хийгээгүйгээ тун­гааж өөртэйгээ эвлэрдэг. До­лоон настай байхдаа найм­тай болохыг мөрөөддөг байлаа. 12 нас хүрэхдээ 18-тай болохыг хүссэн... Үр­гэлж л том болохыг, өөр хүн болохыг мөрөөддөг бай­лаа. 25 хүрээд амьдралаа эргэцүүлэх цаг болсныг мэд­сэн. Би хөгшин өс­вөр охин байхаа больж насанд хүрсэн эмэгтэй болж, би хэн билээ түүндээ хувиран орохоор шийд­лээ. Ингэж их уд­санд уучлаарай” хэмээн фэнүүд­дээ хандаж хэлжээ. Түүний шинэ цомог арван­нэгдүгээр сарын 20-нд худалдаанд гарах бололтой.

[embed]https://www.youtube.com/watch?v=rYEDA3JcQqw&list=RDEMTPfPURSbYpb0YHCKyIG37Q[/embed]

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин