Б.ЗАЯА

Багануур хотын захирагчийн сонгууль энэ сарын 18-нд болно. Тус сонгуульд нэр дэвшигч Ш.Отгонбаяртай ярилцлаа.

10-5-6-Нийслэлчүүдэд газрыг цахимаар өмчлөхажил эрчимтэй үргэлжилж байна. Та нэрдэвшихээсээ өмнө Багануур дүүргийн Өмч,газрын харилцааны албаны даргаар ажиллажбайсан. Тиймээс дүүргийн газар өмчлөлийналбанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарярилцлагаа эхэлье?

-Би Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны албыг 2013 оноос удирдаж эхэлсэн. Гурван жилийн хугацаанд энэ салбарт ажиллалаа. Анх ажлаа авахад хэцүү санагдаж байсан. Газрын харилцааны салбар хэл ам ихтэй, хүмүүс харддаг сэрддэг. Асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй нь гомдолтой байдаг. Эхлээд дүн шинжилгээ хийсэн. Үйл ажиллагаа нь нээлттэй ил тод, иргэд оролцдог, үйл ажиллагааны мэдээллийг хангалттай авч чадаж байвал тайван байдаг салбар. Мэдээлэл хомс, үйл ажиллагааны шат дараалал ихтэй, төрийн ажлууд тодорхой биш бол иргэд ихээхэн бухимддаг, сөргөөр хандаж дүгнэдэг байдал харагдаж байсан. Сүүлийн жилүүдийн судалгаагаар хамгийн их авлигад өртдөг нь  уул уурхай, хуулийн байгууллага, газрын салбар байнга тэргүүлж ирсэн. Тиймээс энэ салбарын үйл ажиллагаанд иргэдийг сэтгэл ханамжтай болгох асуудалд анхаарлаа хандуулж ажилласан. Одоо бол Газрын албаны үйл ажиллагаа гурван жилийн өмнөхийг бодвол иргэдийн оролцоо, ил тод байдлын хангах тал дээр тодорхой үр дүн гарсан. Үүнд хамгийн ихээр хүртээмжтэй нөлөөлж чадсан нь газрын цахим өмчлөлийн асуудал. 2013 онд Багануур дүүргийн нийт иргэдийн 13 хувь нь газраа өмчилж авсан гэсэн судалгаатай байсан. Тэр үед газрыг шууд өмчилж болох хууль эрхзүйн орчин байсан. Дүүргийн Засаг даргын захирамжаар Газрын тухай хуулиар иргэдэд газар олгодог байсан. Гэхдээ газрыг хоёр жилийн хугацаанд зориулалтаар нь ашиглаагүй бол цуцалдаг байсан. Иргэд газартаа хашаа барих эдийн засгийн боломжгүй байж болно. Барьчихсан нь эзэнгүй байх асуудал ч бий. Ингээд хоёр жил болоод цуцалчихдаг нь хүмүүст бухимдал төрүүлдэг. Тиймээс газрыг нь шууд өмчлүүлж, улсын бүртгэлийн санд бүртгэлжүүлж өгсөн. Тэгэхээр иргэд заавал хашаа барих шаардлагагүй болсон. Энэ боломжийг олгосон газрын шууд өмчлөлийг 2013 оноос эхлүүлсэн. Үүний дүнд 2013 онд 700 орчим иргэн газраа өмчилж авсан байдаг. Харин 2014 оноос цахим өмчлөл хэрэгжиж эхэлснээр тухайн жилд гэхэд  7000 гаруй иргэн газраа өмчилж авсан. Энэ жил дахиад ийм тооны иргэд газартай болсон. Он гараад хагас жилийн байдлаар нийт иргэдийн маань 45 хувь нь газраа өмчилж авах эрхээ эдлээд байна. Энэ ажил нийслэлийн ч, улсын хэмжээнд ч хүн амтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Мөн манай хамт олон тухайн жилд ИТХ-аар батлуулсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу  газрыг олгохдоо газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт, газрын дуудлага худалдааг хууль, журмын дагуу зохион байгуулж эхэлснээр газрын төлбөр, суурь үнээс  төсөвт төвлөрүүлэх ёстой орлогын хэмжээ хоёр дахин нэмэгдэж байна гэх мэт газрын харилцаанд иргэдийн оролцоо, нээлттэй ил тод байдал, шударга зарчмыг төлөвшүүлэх нэмэгдүүлэх, төрийн  үйлчилгээний хүнд суртлыг арилгах  асуудлыг олон арга хэлбэрээр хэрэгжүүлж байгаа.

-Цахим өмчлөлийн байршлуудад төлөвлөлт хийгдэж байгаа. Ер нь Багануур дүүргийн хот төлөвлөлтийнасуудалд Газрын албанаас хэрхэн анхаарч байв?

-Манай дүүрэгт иргэдэд  өмчилсөн гурван том байршилд бүх төлөвлөлтийг хийсэн.

Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажил бол Багануур дүүргийн Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө. Үүнийг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байна. Багануур дүүргийн 35 жилийн түүхэнд хотоо төлөвлөж, хөгжүүлэх ширээний ном буюу баримт бичиг бол энэ. Барилга, хот байгуулалтын яамнаас  санхүүжилтийг шийдвэрлэсэн. Багануурчууд бид дүүргээ хот болгох чин хүсэл, мөрөөдлийг сэтгэлдээ тээж ирсэн нь өнөөдөр нийслэлийн төвшинд шийдвэрлэгдэж,  шинэ тутам хөгжих хот учраас дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлагыг энэхүү төлөвлөгөөнд бүрэн тусгасан гэж болно. Гол санаа нь Багануур бол ухаалаг хот байх гэсэн үндсэн зарчмыг, дээрээс нь Багануур хотод  иргэдийн хамгийн ая тухтай амьдрах боломжит байршил, дэд бүтэцтэй учраас амины орон сууцтай хот болно гэх мэт олон дэвшилттэй асуудлыг тусгасан. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын дагуу сүүлийн нэг жилд амины орон сууцны хотхон, жишиг хороолол баригдаад эхэлсэн. Энэ бүх үйл ажиллагаанд миний бие оролцож, хариуцан ажиллаж ирсэн.

-Нэгэнт хот төлөвлөлт ярьсных нэг зүйлийг сонирхмоор байна. Танайд Үйлдвэр технологийн паркбайгуулах төрийн шийдвэр гарсан байх аа. Энэ ажил ямар шатанд яваа бол?

-Багануур дүүрэг стратегийн ач холбогдол бүхий орд газрыг түшиглэж боссон хот. Тиймээс эдийн засгийн хөшүүрэг, цаашдаа хөгжих том чиглэл нь уурхайн нүүрсийг илүү үр ашигтай “алт” болгож, эдийн засгийг тэлэх тухай асуудал юм. Мэдээж нүүрсийг түүхийгээр нь түлдэг үе хоцрогдсон. Өндөр технологи шингэсэн шийдлийг гаргаж байж уурхай ч, хот нь ч хөгжинө. Тиймээс манай дүүрэгт Үйлдвэр технологийн парк байгуулах тухай асуудал 2008 оноос яригдсан. Бодлогын төвшинд Засгийн газрын тогтоол, шийдвэр гарчихсан. Иргэд маань энэ асуудлыг улиг болтол ярьсан гэж ч магадгүй. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд амжилттай, Монголын мэргэшсэн инженерүүдийн холбоо, эрдэмтдийн баг хамтарч Үйлдвэр технологийн паркийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байгаа. Энэ ажлыг бас л хариуцаж хамтарч ажиллалаа. ТЭЗҮ боловсруулах явцад  орон нутгийн хэмжээнд олон эх үүсвэрээс судалгаа авсан. Үйлдвэр технологийн парк байгуулсанаар хүлээгдэж буй хамгийн гол үр дүн бол хотын болоод, улсын нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, импортыг орлож улмаар экспортод гаргах бүтээгдэхүүн гаргах, мөн байгаль орчны доройтлыг бууруулах асуудал бөгөөд паркийг төрөлжүүлсэн хэлбэрээр нүүрсийг гүн боловсруулах, барилгын материал, нано биотехнологийн чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй болохыг тодорхойлсон. Үүний зэрэгцээ орон нутгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийг Үйлдвэр технологийн паркийг дагалдуулан кластер хэлбэрээр хөгжих боломжтой гэсэн бодлогын чиг хандлагууд  тодорхойлогдчихсон байгаа. Энд бас нэг чухал зүйл нь орон нутгийн хувийн хэвшил, үйлдвэрлэгчид давуу оролцоотой байх асуудлыг анхаарч үзнэ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд яригдсан бас нэг асуудал бол оюутны хотхон.  Өнгөрсөн хоёр жилд ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн иргэдээр хэлэлцүүлэн дахин боловсруулж, дэд бүтцийн зураг төслүүд бэлэн болж, Засгийн газраас концессийн жагсаалтад оруулж баталсан. Энэ ажилд хамтарч ажиллалаа. Энэ мэтчилэн дүүргийнхээ хөгжлийг тодорхойлох үндсэн гурван том асуудал дээр гурван жил хамтарч ажиллалаа. Манай албаны хамт олон болон засаг захиргааны зүгээс хөгжлийн хандлагаа тодорхой болгоод, бичиг цаастай холбоотой ажлыг бэлэн болгоход анхнаас нь оролцож байгаа болохоор цаашид ажил хэрэг болгоход ойрхон, тодорхой санагдаж байна.

-Та бас дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийг багагүй хугацаанд тэргүүлж ажилласан. Таны нийгмийнчиглэлийн санаачлагатай ажлуудад иргэд ам сайтай байдаг юм билээ?

-Би 1999 оны сүүлчээс Багануур дүүрэгт ажиллаж эхэлсэн. 15 жил ажиллаж, амьдарч байна. Анх хэвлэлийн салбараас эхэлж байсан. Багануур дүүргийг таньж мэдэх, дүүргийн онцлог, хүн амын амьжиргааны төвшин зэрэг бүхий л салбаруудад орж мэдээлэл авах боломжоор энэ ажил маань хангаж өгсөн. 2004 оноос Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан. Энэ ажил маань дүүргийн хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж хамгаалал, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настны зэрэг нийгмийн бүхий л салбаруудыг хамардаг. Ажлаа аваад судлахад сэтгэл эмзэглэмээр нэг асуудал нь хүүхдийн хөгжил, хамгааллын нөхцөл байдал байсан. Гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжил хамгаалал, сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэд бүрэн чанартай хүртэж чаддаг уу. Гэр бүл доторх хөгжлийн талаар эцэг эхчүүд ямар хандлага төлөвшил, ухамсартай байдаг зэргийг судалсан. НҮБ-аас тэр судалгааг маань үнэлж бусад аймгуудад хэрэгжүүлж байсан. Тэр судалгаагаар дүүргийн хэмжээнд ялангуяа гэр бүл дэх хүүхдийн хамгаалал, эцэг эхчүүдийн хандлага сургуулийн орчин зэрэгт сэтгэл эмзэглүүлмээр зарим асуудал гарсан. Тиймээс энэ чиглэлээр хүүхдийн бүх байгууллагатай хамтарч ажилласан. Тэдгээр ажлын үр дүнд одоо манай дүүргийн сургуулийн өмнөх насны бүх хүүхэд цэцэрлэгт бүрэн буюу 100 хувь хамрагддаг болсон. Тухайн үед сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 37 хувьтай байсан. Тиймээс хүүхэд бүрт боловсролын үйлчилгээг хүргэхийн тулд ямар ч санхүүжилтгүй ч гэр цэцэрлэгүүд байгуулж байлаа. НҮБ-ын Хүүхдийн сангаас тусалж гэр, тоглоом, ширээ сандлаар, дүүргийн зүгээс нүүрс, түлээ, багш ажилчдын нийгмийн үйлчилгээг хөнгөлж өгч байсан. Одоо тэдгээр гэр цэцэрлэгүүдийн тоогоор байшин цэцэрлэгүүд байгуулагдаж, дүүргийн багачууд маань 100 хувь сургуулийн өмнөх боловсролыг авч чадаж байна. Түүнээс гадна малчдын хүүхдүүдэд явуулын гэр  цэцэрлэгээр боловсрол олгож, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийг хамгаалалтад авах, өрхийн хөгжлийн суурь судалгааг 27 үзүүлэлтээр хийсэн зэрэг олон ажлуудыг нийгмийн салбарынхантайгаа хамтарч зохион байгуулж байсны үр дүнгээр дүүрэг маань 2006, 2007, 2009 онуудад нийслэлийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй дүүрэг” –ээр удаа дараалан шалгарсан. Ингэж манай дүүргийн сургууль, гэр бүлийн орчинд хүүхэд хамгааллын төлөвшил хандлага илүү өөрчлөгдсөн.

-Багануур хотын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна. Мэдээж удирдаад явбал хэрэгжүүлэх олон зорилт,зорилго байгаа болов уу?

-Хот маань 35 жилийн хугацаанд хөгжихдөө уурхайгаа түшиглэж ирсэн. Цаашид зөвхөн уул уурхайн олборлолтоос иргэдийн маань амьдралын төвшин хамаарч болохгүй. Багануур хот технологи үйлдвэрлэл оюуны үйлдвэрлэл, оюуны хот болох олон ажлууд эхэлж байна. Багануураа бие даасан хот болгох юмсан гэж мөрөөдөхөөс эхлээд бэлгэл хангах дээрх ажлуудад өөрийн биеэр оролцож санаа сэтгэлээ зориулж  ажилласан болохоор ажил хэрэг болгоход хүчээ үзэх чин хүсэлтэй байна. Багануур хотын маань хөгжлийн алхам анхнаасаа ”ухаалаг” гараанаас эхлэх боломжтой учраас би хотынхоо анхны захирагчийг сонгох сонгуульд нэрээ дэвшүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө орчин үеийн дэлхийн хотуудын чиг хандлага “Ухаалаг хот”-ын зарчмыг бүрэн тусгаж, хүндээ болон нийгэмдээ мэдээлэл харилцаа холбооны  технологийн дэд бүтэцдээ хөрөнгө оруулалтаа чиглүүлсэн эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, амьдралын өндөр чанартай, байгалийн нөөцийн үр ашигтай ашиглалттай, засаглал дах иргэдийн оролцоо өндөр, ил тод засаглалтай байх гэсэн үндсэн агуулгаар боловсруулан дэвшүүлж байгаа.

Хотын захирагчийн ажил бол нэг талаас төрийн ажил. Нөгөө талаас “хот хэмээх их айл” гэж ойлгож болно. Миний хувьд төрийн албанд туршлагажихад цаг хугацаа алдах шаардлагагүй. Гэрээ засаад төрөө зас гэдэг. Би хоёр хүү, хоёр охинтой одонтой ээж. Хүүхдүүд маань гараас гарч, гэр бүлийн амьдрал тэгширсэн болохоор төрдөө, иргэддээ зүтгэхэд татлаагүй. Хамгийн гол нь хийж бүтээх сэтгэл зүтгэл, туршлага, бэрхшээлийг туулах тэвчээр, иргэдийнхээ итгэлийг даах хариуцлага байгааг баталж байна. Багануурчууд маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин