Н.МӨНХЖИН

Ромын пап лам Франсиско Кубын Сантьяго хотоос Вашингтон руу нисэхээсээ өмнө сэтгүүлчидэй уулзахдаа Гавана хотод өөртэй уулзахаар оролдож байсан тэрс үзэлтнүүдийг баривчилсан тухай мэдээллийгсонссонгүйхэмээн мэдэгдсэн юм. Пап ламын Тамгын газар паптай уулзах ямар нэг хүсэлтийг хүлээж аваагүй аж. Янз бүрийн нам хөдөлгөөн, Төрийн тэргүүнээс ирсэн хүсэлтийг ч хүлээж аваагүй байна. Харин пап лам Франсиско Колумб дахь энх тайвны талаар FARC-тай ярилцах хүсэлтийг л хүлээж авчээ. Тэрээр Аргентин, Панамын Төрийн тэргүүнтэй л уулзаад байсан билээ. Харин Америкт очиход Ерөнхийлөгч Б.Обама тосч уулзсан байна.

Кубын католик сүмийн удирдлага пап ламын өршөөлд хамруулах хүмүүсийн жагсаалтыг гаргахад тусалж, нийт гурван мянга 500 орчим хүн хамрагдаж чаджээ. Яагаад католик сүм Кубын Засгийн газрын чөлөөтэй шүүмжилж, хандаж чаддаг, яагаад бусад бүлэг, хөдөлгөөнүүд чадахгүй байгааг пап ламаас асуухадКубын сүмийнхэн Кубад илүү их эрх чөлөөг авчрахын тулд ажилласаар байна. Цаашид ч ажилласаар байх болнохэмээн хариуллаа. Фидель Кастро Куба арлыг дураараа, дарангуйлсан маягаар удирдсандаа гэмшиж байна уу гэсэн асуултадГэмшиж харуусна гэдэг тун дотно, хувийн зүйл л дээ. Гэмшил ухамсар, сэтгэхүйд л байдагхэмээн хариу барьжээ. Фидельтэй хийсэн уулзалт албан бус, гэнэтийн байсан хэмээн өгүүлэв. Фиделийг гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад нь уулзаж нэлээн яриа өрнүүлжээ. “Бид өнгөрсөн баларсан улс төр яриагүй. Харин Фиделийн католик шашны сургуульд сурч байсан үеийнх нь талаар, дараа нь хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж эхэлсэн талаар нь ярилцсанхэмээн Ромын католик шашны тэргүүн сэтгүүлчдэд хэлжээ.

Тэрээр Кубад хийсэн айлчлалынхаа үеэр Засгийн газрыг шүүмжлэхээс аль болох зайлсхийж байсан юм. Эрх баригчдын шүүмжлэн буруутгахгүйгээр хамтран ажиллах нь илүү нааштай үр дүн авчирна хэмээн үзэж байв. Тэгээд ч энэ удаагийн айлчлал нь католик шашинтнуудад хандсан жинхэнэ шашны айлчлал байсан гэдгийг онцоллоо. “Та капитализмаас илүү коммунизмд талтай, зөөлөн ханддаг уухэмээн асуухад тэрээр инээмсэглэнБи сүмийн номлол, сургаалийг л танилцуулдагхэмээн өчжээ.

Пап лам Кубыг орхин Америкт ирээд байна. Тэрээр АНУ-ын Конгресст үг хэлэхдээ Кубын эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг хүсэхгүй гэдгээ урьдчилсан сануулсан юм. Гэвч хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулахын тулд дээд түвшинд яриа хэлэлцээгээ хадгалах хэрэгтэйг зөвлөнө гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин