Т.САЙХАН
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрээр "Онтрэ" компанийн хэлэлцээрийн асуудалд "Аль аль талдаа ХОЖ ХОЖ байхын тулд харилцан буулт хийж байж хэлэлцээр урагшилдаг. Гэхдээ хуулиас давсан хэлэлцээр гэж байхгүй. "Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn