Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баасан гарагт Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: -Хуулийн төслийн 7-р зүйлд эд мөнгөөр татаж жагсахыг хориглоно гэж заасан байна. Гэтэл жагсаалын дундуур орж ирээд худалдаж авах, өөр үзэл агуулгатай болгодог. Бусад улс орон үүнийг яаж зохицуулдаг юм бэ. Төлбөртэй жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн эрхийг мөн хамгаалах ёстой гэж үзэж байна уу?
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: -Бусдыг жагсаал цуглаанд зохион байгуулах, түүнд оролцуулахын тулд эд мөнгөөр татахыг хориглоно гэж байгаа. Өнөөгийн хууль дээр ч энэ хориглосон заалт байгаа. ХЭҮК энэ заалт дээр тусгайлсан санал өгөөгүй. Өөр улс орнуудад жагсаал хийдэг компани байна. Мөнгөө төлөөд жагсаал цуглаан зохион байгуулдаг юм билээ.
Эх сурвалж:www.polit.mn