Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн мэдүүлсэн юм.

Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна.

УИХ-аас дээрх төслийг баталснаар зээлдэгчийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжтой болсноор банкууд эрсдлээ тооцох бүрэн боломжтой болохын зэрэгцээ сайн түүхтэй зээлдэгч илүү хурдан шуурхай зээл авдаг боомжтой болно. Нөгөө талдаа зээлийн хүү буурах сайн талтай гэж үзэж буй.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Зургаан жилийн хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно. Зарчмын зөрүүтэй саналаар таван жил болгож, бууруулж байгаа. Тухайн хүнийг тодорхойлдог датаг хамгаалах зорилготой. Хувийн хэвшил нь өөрөө анализ хийгээд онооны системээр үнэлнэ. Онооны систем рүү орсноор анх удаа зээл авдаг ялангуяа эмэгтэйчүүдийн тоо өссөн байдаг. Жишээ татвал, 2005-2006 онд Энэтхэг улс Зээлийн мэдээллийн тухай хуулиа өөрчилж, онооны систем рүү шилжсэнээр 119 сая шинэ зээлдэгч бий болсон.  Латин Америкт мөн адил оноооны системд шилжсэнээр анх удаа санхүүгийн харилцаанд оролцогчийн тоо 31.7 хувиар нэмэгдсэн. Нийт Онооны системд орсноор чанаргүй зээлийн эрдсэл буурсан. Чанаргүй зээлийн хэмжэ. 1,9 хувиар буурсан.

Онооны систем рүү орсноор оноо нь өсөөд буураад явахаар зэрэг аппликейшнийн зээл авдаг байдал буурна.

Эх сурвалж:www.polit.mn