Гэрэл зургийг Р.Оюун
Их зохиолч Д.Нацагдоржийн үүсгэн байгуулсан хүүхдийн байгууллага энэ жил 100 нас хүрч байна. Энэ түүхэн ойг тохиолдуулан "Бид хүүхдийн байгууллагынхан-100" хэлэлцүүлэг, уулзалт өнгөрсөн бямба гарагт болсон юм. Хэлэлцүүлэг, уулзалтад хүүхдийн байгууллагаар овоглож, хүүхдийн төлөөх их үйлсэд мэдлэг чадвар, зүрх сэтгэлээ зориулсан үе үеийн төлөөлөл нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас оролцлоо. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Хүүхдийн байгууллагын үе үеийн дарга нар.
Оролцогчдын хамгийн ахмад нь 99 настай Д.Сүрэнжав гуай байлаа.
Булган аймгаас ирсэн 95 настай төлөөлөгч.
Гавьяат багш, доктор, профессор Х.Баавгай хүүхдийн байгууллагын талаар илтгэл тавьсан юм.
Эх сурвалж www.zms.mn