Т.САЙХАН
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -"Эрдэнэс Тавантолгой"-н захирлын үүрэг гүйцэтгэгч ирсэн байгаа дээр би нэг юм тодруулмаар байна. "Бортээг"-ийн ордын лецинз хэний эзэмшил юм бэ. Хэвлэлээр намайг эзэмшдэг гэж яриад байх юм. Энэ талаар танайхаас нэг тайлбар өгөөч. Би тийм орд эзэмшдэгээ мэдэхгүй байна.
Эрдэнэс Тавантолгой"-н захирлын үүрэг гүйцэтгэгч Мөнхжаргал:-"Эрдэнэс Тавантолгой"-н таван ордын нэг болох Бор тээгийн ордын ашигт малтмалын тусгай зөвгшөөрөл нь энэ компанийн өөрийн эзэмшилд байгаа. Тус ордод ТЭЗҮ хийгдсэн. Ашиглалтын үйл ажиллагаа одоогоор эхлээгүй байна.
Эх сурвалж:www.polit.mn