Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Уул уурхай бирж зөв явах ёстой. Боломж нь байгаа. Биржээр борлуулах нь маш зөв юм. Гэвч Эрдэнэставантолгой дээр очоод биржийн гэрээ хийх гэхээр 1-2 сар болоод байна шүү дээ. Нүүрсний үнэ өсөж байгаа үед тэр хүмүүс хүлээж болно. Гэтэл нүүрсний үнэ унаж байгаа үед нөгөө компаниудын хувьд маш том асуудал болж байна. Үүнийг санаатай хийгээд байна. Сайд нар дарга нар, УИХ-ын гишүүд Эрдэнэставантолгой дээр очоод гэрээг 2-3 ам.долларын ашигтайгаар гэрээ хийдэг. Тэр нүүрснүүд нь бүгд түрүүлж гардаг. Тийм учраас Биржийн нүүрс жигдрэхгүй байна. Ачилт нь хийгдэхгүй. Ийм асуудал үүссэн. Яавал нүүрсийг алт шиг үнэтэй болгох уу гэсэн ийм луйвар Эрдэнэс тавантолгой дээр явагдаад байна.
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: - Сайд дарга нарын гэрээ гэсэн ойлголт байхгүй.
Эх сурвалж:www.polit.mn