Гэрэл зургийг Р.Оюун
Энэ удаагийн "Онцлох фото" буландаа өнөөдөр хуримаа хийж буй Сүхбаатар дүүргийн Гал унтраах, аврах 74 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Тэмүүл, гэргий Б.Алимаа нарыг онцоллоо. Г.Тэмүүл 12 дахь жилдээ гал сөнөөгчөөр ажиллаж байгаа бол эхнэр Б.Алимаа нь мөн энэ ангид 10 гаруй жил дуудлага хүлээн авагч оператороор ажиллаж байна. Тэд гурван хүүхэдтэй, албаныхаа байранд амьдардаг ажээ. Г.Тэмүүл, Б.Алимаа нар гэр бүл болоод найман жил болж байгаа учраас албаны зүгээс нь Гэрлэх ёслолын ордонд албан ёсоор хуримлуулж, ажил мэргэжлийн онцлогийг харуулсан гал унтраах автомашины шатаар дээшээ өргөсөн нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Энэ талаар гэрэл зургийн сурвалжилгаас таалан соёрхоно уу.
Сүхбаатар дүүргийн Гал унтраах, аврах 74 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Тэмүүл, гэргий Б.Алимаа нар албаныхантайгаа.
Эх сурвалж www.zms.mn