Гэрэл зургийг Р.Оюун

Энэ удаагийн "Онцлох фото" буландаа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улс, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, профессор Ц.Гантөмөрийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан Монголын театрын музейд өнөөдөр "Театр урлагт хөл тавьсан 50 жил" үзэсгэлэнгээс хүргэж байна. Үзэсгэлэнд тус музейд хадгалагдаж буй 40 гаруй гэрэл зураг, уран зураг, сонин, одон медаль, үнэмлэх, хувцас, хөөрөг, аяга гэсэн эд зүйлсийг энэ сарын 16-ныг хүртэл сонирхуулах ажээ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

У.Шекспир "Оттелло" 1978 он. Найруулагч Б.Мөнхдорж, Отелло-жүжигчин Ц.Гантөмөр.

Д.Намдаг "Ээдрээ" жүжиг. 1968 он. Найруулагч Э.Оюун, Л.Ванган. Сономбаатар-гавьяат жүжигчин Ц.Ганбаатар.

К.А.Тренев "Любовь яровая" 1969 он. Найруулагч Монголхаан, Яровой-гавьяат жүжигчин Ц.Гантөмөр.

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол, Буриадын Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн одон медаль, үнэмлэх.

Эх сурвалж www.zms.mn