Б.ЖАВХЛАН
2025 оны гуравдугаар сарын 26-ны байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 93 тохиолдол бүртгэгдээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээллээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурч, ажилладаг иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой юм.
Тодруулах, лавлах зүйлээ 89016199, 75103100 утсанд хандан асуух боломжтой.
Эх сурвалж:www.zms.mn