Б.ЖАВХЛАН

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны гуравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 736 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 282 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 454 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 77 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ. ХАСХОМ-ийг хянан шалгахад илэрсэн нэг албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Эх сурвалж:www.zms.mn