Ч.Бямбахажид

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:36 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан байна. Алба хаагчид гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж 09:30 цагт бүрэн унтраажээ. Энэ үеэр дэд хурандаа Д.Хадбаатар “Одоогоор хүний амь нас эндсэн, бэртэж гэмтсэн мэдээлэл байхгүй. Гэхдээ хайгуулын ажил явагдаж байгаа” гэв.