П.АМГАЛАН

“Opera World”  вебсайт 2023 оноос эхлэн  дэлхийн шилдэг дуурийн дуучдыг хоолойн төрлөөр нь  таван ангилалд хуваан шилдгүүдийг шалгаруулдаг билээ.   Энэ жилийн дэлхийн шилдэг баритон дуучны жагсаалтыг Э.Амартүвшин нийт 5900 оноогоор тэргүүлсэн байна. Шилдгүүдийн жагсаалтад багтахын тулд тухайн дуучин Ла Скала, Метрополитан, Парисын үндэсний дуурийн театр, Баварийн улсын дуурийн театр зэрэг томоохон театруудад тоглосон байх ёстой ажээ. Мөн  дуурийн театр, фестиваль, концертын их танхим зэрэгт тоглох бүрд нь мэргэжлийнхэн 100 оноо нэмж, нийт 52 долоо хоногийн туршид үзүүлсэн амжилт, цуглуулсан оноогоор нь эцсийн дүнг гаргадаг байна. 

Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин 2025 оны анхны тоглолтоо Италийн алдарт "Ла Скала" театрт Ж.Вердийн "Хувь заяаны хүч" дууриар  эхэлсэн билээ.

Эх сурвалж:www.zms.mn