П.АМГАЛАН
Японы Осака хотод зохион байгуулагдсан “Osaka Asian Film Festival” олон улсын кино наадмаас найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино өрсөлдөж, тус уран бүтээлийн гол дүрд ажилласан А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртлээ. Азийн шилдэг жүжигчнээр шалгарсан А.Түвшинбаярын тухай онцлох баримтуудыг хүргэж байна.
Тэрээр Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин.
2024 онд Ази тивийн А зэрэглэлийн бүжгийн тэмцээн болох Сөүлийн олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Энэ тухай А.Түвшинбаяр өөрийн цахим хуудастаа "Монгол бүжгийн тэмцээний хажуугаар нээлт болон хаалт гээд нийт 4 удаа бүжиглэлээ. Үнэхээр өвөрмөц гайхалтай гэдгийг энд байгаа хүмүүс заал дүүрэн орилж гайхалтайгаар мэдэрсэн нь миний хувьд Монгол хүний омогшил мэдэрч бардам сайхан байлаа. Энэхүү тэмцээнд хамт оролцсон монгол бүжигчид болон Монгол Улсын консерватор оюутан суралцагчид та бүхэндээ мөн баяр хүргэе. Тусалж дэмжсэн хурцалж өгч байгаа бүх хүмүүстэй талархлаа илэрхийлье. Гэр бүлийн гишүүд болон Багш нартаа мөн талархлаа" гэжээ.
Мөн тэрээр өнгөрсөн жилийн “Виртуозо" гала концертын үеэр “Виртуоз уран бүтээлч”-ээр шалгарч байсан юм.
Тэрээр Үндэсний урлагийн их театрт ажилласнаасаа хойш голчлон түүхэн дүрүүдээр тайзнаа гарсан байдаг. Жишээлбэл, түүний анхны ажилласан бүтээлийн нэг бол "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийн говийн догшин хутагт Данзанравжаа. Мөн "Монголын их хатад" бүжгэн жүжгийн Самах хатны ач хүү Эсэн тайшийн дүрд ажилласан байдаг.
А.Түвшинбаяр Дорноговь аймагт төрж өссөн.
Эх сурвалж:www.zms.mn