Ч.БЯМБАХАЖИД

Ард түмний санал асуулгаар тогтолцоогоо өөрчилж, Үндсэн хуулиа шинэчлэхийг шаардаж энэ сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд цугларч жагсаалд оролцохыг “Иргэдийн эв эе хөдөлгөөн”-өөс уриалж, мэдээлэл хийлээ.

Энэ талаар “Иргэдийн эе эв хөдөлгөөн”-ний төлөөлөл “Иргэдийн эе эв хөдөлгөөн”-өөс өнгөрсөн 30 жилд гаргасан алдаа юунд байсан эсэхийг дүгнэхийн тулд үе шаттай ажлуудыг хийж байгаа. Энэ хүрээндээ бид өнгөрсөн арванхоёрдугаар сард тохиосон хүний эрхийн өдрөөр ард нийтийн санал асуулга явуулах замаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт уламжилсан байгаа. Ингээд Засгийн газарт уламжилсны дагуу “саналыг хүлээн авлаа. Боломжтой” гэх хариу ирсэн” гэв.

Ард нийтийн санал асуулгын зорилго нь тогтолцоогоо өөрчилж, үндсэн хуулиа шинэчлэх аж. Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан нь одоогийн парламент ямар ч хяналтгүй болсон. Мөн иргэдээ төлөөлөхөөр сонгогдсон гишүүд эсрэгээрээ өөрсдийгөө, өөрийгөө тойрсон бүлэглэлийг төлөөлдөг болж байгаа талаар Иргэдийн эе эв хөдөлгөөний төлөөлөл хэлсэн юм.      

Эх сурвалж: zms.mn