П.ЖАРГАЛ
Архангай аймаг сүүлийн жилүүдэд олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь улсын төсвийн санхүүжилттэй “Ara Arena” спортын ордон билээ. 1000 хүний суудалтай энэхүү ордонд өвөл зуны олон талд үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм. Тухайлбал, ирэх сард хангайн бүсийн зөвлөгөөнийг энэ ордонд зохион байгуулахаар товложээ. Нээлтийн үйл ажиллагаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарди Д.Рагчаа тэргүүт Архангай аймгаас төрөн гарсан тамирчид оролцжээ.
Эх сурвалж: zms.mn