Ч.Бямбахажид
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийжээ. Уг ажлын хүрээнд  есөн дүүргийн 770 нийтийн байрны нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажилласан байна. Тодруулбал, нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулсан байна.   Нийслэлийн хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг аж. Мөн галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрсэн байна.
2025 оны хоёрдугаар сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6 хувьтай байна. 
•    Галын аюулгүй байдал 40%
•    Эрүүл ахуйн 34%
•    Байгаль орчин 57%
•    Гэмт хэрэг, хэв журам 75%,
•    Барилга байгууламж 22.3%
Эх сурвалж:www.zms.mn