Б.ЖАВХЛАН

Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, улсын хэмжээнд вакцинжуулалтын судалгааг гаргаж, шаардлагатай хэсгүүдэд вакцинжуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-д даалгасан. Үүний дагуу “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагын баг”-ийн өргөтгөсөн хурлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын явцыг танилцуулав. Үүнд: Улаанбурхан, Гахайн хавдар, Улаануудын эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт Улсын хэмжээнд 95.6 хувьтай, хоёрдугаар тунгийн хамралт 95.1 хувьтай байна. Харин зарим аймгууд буюу Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Дундговь аймагт 80 гаруй хувьтай байна.

Эх сурвалж: zms.mn