Дэлхийн улс төрийн нөхцөл байдал зарим талаараа өөрчлөгдөж байгаа нь 2022 онд Оросын зах зээлийг орхин гарсан барууны брэндүүдийг эргэн ирэх, ирсэн үед ямар бэрхшээл учирч болох талаарх сэдвийг тойрсон хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Оросын эдийн засгийн зарим шинжээч 2022 онд тус улсыг орхин гарсан гадаадын 350 брэнд энэ 2025 онд Оросын зах зээлд эргэн ирнэ гэж таамаглаж байна. Тухайлбал, өнөөдөр Samsung, LG, Hyundai, Inditex (Zara, Bershka, Pull Bear), McDonald's, Uniqlo, Coca-Cola, PepsiCo, Apple, Visa, Mastercard зэрэг компани дахин Оросын зах зээл дээр эргэн ирэх талаар ид хэлэлцэж байна.

“Российская газета”-д мэдээлснээр, нийт 560 компани брэндээ орхиж, хөрөнгө оруулалтаа зогсоосон, харин тэдгээрийн  235 нь 2024 оны дөрөвдүгээр улиралд буцаж ирсэн гэжээ.  ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн дэд профессор Петр Щербаченко хэлэхдээ Оросын зах зээл дээр бүх компанийг таатай хүлээж авахгүй, учир нь дотоодын брэндүүд өрсөлдөөнийг бий болгож байгаа гэсэн байна.

Эх сурвалж: zms.mn