Долоо хоногийн ажлын таван өдрийг нэгээр хасахыг зарим улс орон, том компани ажил олгогчид  туршиж, хэрэгжүүлэх боломжийг судалж буй. ОХУ-ын хууль тогтоогчид энэ асуудлыг нухацтай авч үзэж байгаа аж. Залуу, тэр дундаа ажил хийдэг ээжүүдийн хувьд долоо хоногийн ажлын өдөр, цаг багасах нь алсын буюу ирээдүйд төрөлтийг нэмэгдүүлэхэд тусална гэж тус улсын Төрийн Думын зарим гишүүн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн ажиллах хүчин, боловсон хүчний хангалтгүй байдал нь ч ийм зам руу түлхэж байгааг дурджээ.

Ажлын дөрвөн өдөрт шилжих санаачилгыг Япон улсад нэлээд нухацтай авч үзэж туршиж байгаа бөгөөд Токиод энэ оны дөрөвдүгээр сараас ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхлэх юм.

Эх сурвалж: zms.mn