С.УРТНАСАН

“Зөв найзууд” нийгэмд үйлчлэх ТББ-аас “Сайн хөрш” төслийн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийв.

 “Зөв найзууд” ТББ нь 2022 онд хөршийн холбоог сайжруулан элэгсэг байхыг уриалсан “Сайн хөрш” төслөө төрийн гурван өндөрлөг болон нийслэлийн Засаг даргад өргөн барьж байжээ. Өнөөдрийн хурлаар тухайн төслөө сайжруулж, шинэчлэн хоёр дахь удаагаа эхлүүлж байгаа талаараа ярив. Хөрш айлууд нэгнээ таньж мэддэг туслаж дэмжддэг, нийгэмд эрүүл аюулгүй амьдрахыг уриалахаас төслийн санаачилга гарсан гэнэ.

Хурлын үеэр “Зөв найзууд” ТББ-ын тэргүүн Ш.Билгээ “Хашаа, орон байр, хувь хүн гээд бүгд нэгэндээ хаалттай болжээ. Бие биедээ сэтгэлээ нээж, цаашид зөв хандлагын аяныг түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байна. Бид төслөө аймаг дүүргүүдэд хэсэгчлэн хэрэгжүүлж байсан. Үр дүн сайн гарсан. Олон хүмүүс бидэнтэй нэгдсэн. Төслийг цаашид хэрэгжүүлэн бодитой сайн үр дүнгүүд гарч болохыг бид харсан учраас төрийн гурван өндөрлөг болон, нийслэлийн Засаг даргаас дэмжиж өгөхийг хүсэж байна” гэж байлаа.

Эх сурвалж: zms.mn