С.УРТНАСАН
“Цагаан дэл” уулын нутагт боомт нээх ЗГ-ын 2014 оны шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар Өмнөговь аймгийн иргэд, ТББ-уудаас Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.
Тус хурлаар Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл “Монгол Улсын ЗГ-ын 2014 оны 46 дугаар тогтоол нь хилийн боомтын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Цагаан дэл уулын газар нутаг сүйдэх аюултай тулгарч байгаа талаар ярьж байлаа.
Тодруулбал, Засгийн газар 46 дугаар тогтоолоор боомт нээх шийдвэр гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны тав дугаар сарын 27-ны өдөр “Би ерөнхий сайд байх хугацаандаа энэ газарт боомт нээлгэхгүй” гэж түдгэлзүүлсэн байна. Өмнөговьчууд ганц бүтэн үлдсэн хэсэг буюу нутгийнхаа урдуур Цагаан дэл уулаар шинэ боомт нээхийг эсэргүүцэж, хэдэн жил тууштай тэмцсэн. Харин одоо түдгэлзүүлсэн тогтоолоо хүчингүй болгохыг Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл энэхүү мэдээллээр дамжуулан шаардлаа.
Мөн хурлын үеэр Байгаль хамгаалах Номгон санаачилга ТББ-ын тэргүүн Г.Цэндоо: “Бид Монгол Улсын үүдэн босго, өмнөд хилээ хамгаалахаар тэмцэж байгаа малчдын төлөөлөл. 2014 оны ЗГ-ын тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн боловч хэрэг үүсээгүй. Үүнийг Үндсэн хуулийн цэцэд шийдвэрлэр асуудал гэж шүүгчид хэлсэн. Бид говийн бүсээс сонгогдсон долоон гишүүдэд хандсан. Нутгийн уугуул иргэдийн эрх ашиг ихээр хөндөгдөж байна. Хятадын хараат эх оронд үр хүүхдээ үлдээх нь бид энэ асуудлыг шийдвэрлэгдтэл тэмцлийн үйл ажиллагаагаа зогсоохгүй” гэв.
Эх сурвалж: zms.mn