Б.ЖАВХЛАН
Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Өнгөрсөн оны ажил үйлсээрээ малчин түмнээ манлайлж 'Улсын аварга малчин''-аар Хэнтий аймгийн Батноров сумын Баян багийн малчин Гомбосүрэнгийн Бадамсүрэн, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Батын Сандаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Балжиннямын Баттөр, Хэнтий аймгийн Дархан сумын Дотуур булаг багийн малчин Нямбуугийн Төвжаргал, Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн малчин Сүхийн Баярсайхан, Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн малчин Цэндийн Баатарсүх, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот малчин Доржсүрэнгийн Энхболд, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багийн малчин Дуламын Мөнхзул нар шалгарчээ. Улсын аварга малчид мал сүргээ өсгөж үржүүлэхээс гадна нутгийнхаа малчдыг малжуулж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.
Эх сурвалж: www.zms.mn