Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн аян зохион байгуулжээ.
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Хэрлэн сумын 8 дугаар багийн ажлын албатай хамтарч тус багийн амьдралын түвшин доогуур 8-11 ам бүлтэй 3 өрхөд тус бүр 2 тонн нүүрс, ахуйн хэрэгцээний бараа болон хүнсний тусламжаар сэтгэлийн дэм үзүүлсэн байна.
Эх сурвалж: Иргэний нисэхийн үндэсний төв