Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн Боловсролын байнгын хорооны гишүүн Гу Мин Жон-той уулзаж, Сөүл дэх Монгол сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэх, салбар сургууль байгуулахад дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов.

Үндэсний Ассамблейн гишүүн Гу Мин Жон  энэ уулзалтын үеэр хэлэхдээ, үндэс, угсаа үл хамааран бүх хүүхэд сурч боловсрох эрхтэй, тэр эрхийг хангах нь төрийн үндсэн үүрэг гээд Сөүл хотын Боловсролын газар, харьяа дүүргээр дамжуулан Монгол сургуулийн үйл ажиллагааг дэмжих боломжийг судлахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр яригдсан асуудлаар хариуцсан ажилтнаа томилон үргэлжлүүлэн ажиллахаар боллоо гэж БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.

Эх сурвалж: zms.mn