Б.ГАРЬД
Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төрийн эрх мэдлийн дахин хуваарилалтын төлөөх зодоон” гэгдэж байв. Гэвч энэ зөрчил яваандаа огт өөр үндэс, шалтгаантай болоод ирэв. Уул уурхайн орд, тэр дундаа чадвал Ухаахудагийг өргөжүүлэх, ядвал Ухаахудагийг авч үлдэхийн төлөөх тэмцэл болох нь тодров. Энэ хүрээнд олон үйл явдал зэрэг зэрэг өрнөж байна. Эдгээрийг харвал "...Улс дотор Ухаахудаг гэдэг “улс” байсан юм уу" гэлтэй байна. Заримыг нь хүргэе.
Маш ноцтой нэгэн мэдээлэл өчигдөр үд дунд дуулдлаа. Ухаахудагийг эзэмшдэг гол компанийн харуул хамгаалалтын албаныхан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж байсныг хууль хяналтын гүйцэтгэх албаныхан илрүүлжээ. Тодорхой тооны автомашин болоод ресторан, зоогийн газруудад гүйцэтгэх ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмж байршуулсан байжээ. Ер нь бол, үүнийг “Ухаахудаг”-ийн хууль бус “Тагнуулын газар” гэж болохоор аж. Учир нь, тэд ингэж тоноглосон автомашин, ресторандаа гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байж болзошгүй нөхцөл илэрсэн байна. Мөн утас чагнах төхөөрөмжүүд ч илэрсэн аж. Түүнчлэн уг хэргийг илрүүлэх үед нэр бүхий шүүгчдэд байр, машин лизингээр өгдөг баримтууд гарч иржээ. Уг хэргийг шалгаад эхэлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 33 (7529)