Б.ГАРЬД

Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. Эхэндээ “...Улс төрийн эрх мэдлийн дахин хуваарилалтын төлөөх зодоон” гэгдэж байв. Гэвч энэ зөрчил яваандаа огт өөр үндэс, шалтгаантай болоод ирэв. Уул уурхайн орд, тэр дундаа чадвал Ухаахудагийг өргөжүүлэх, ядвал Ухаахудагийг авч үлдэхийн төлөөх тэмцэл болох нь тодров. Энэ хүрээнд олон үйл явдал зэрэг зэрэг өрнөж байна. Эдгээрийг харвал "...Улс дотор Ухаахудаг гэдэг “улс” байсан юм уу" гэлтэй байна. Заримыг нь хүргэе.

 

“Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-ийнхөн бөөндөө амьдардаг. Тэдний уулзалтыг “СӨХ хуралдлаа” хэмээн шоглосон юм уу, ёгтолсон яриа гараад удаж байна. Өөрөөр хэлбэл, ийм зүй тогтлыг бүгдээрээ мэддэг болоод удсан. Нэр нөлөө бүхий улстөрчид Туулын эрэг дээрх тансаг зэрэглэлийн хотхонуудад амьдардаг. Гэхдээ тэрхүү байр, орон сууцаа “…Худалдаж авдаггүй, түрээсэлдэг” гэдэг. Энэхүү 126 гишүүнтэй УИХ-ын 30-аад нь тэр “түрээсийн байр”-нд орчихсон байжээ. Харин Ухаахудагийн хувьчлал сөхөгдөж, буруудаад ирснээс хойш тэд нүүгээд эхэлжээ. Тэднээс гадна нөлөөлөгч буюу инфлүүзэр гэгддэг хүмүүс олноороо амьдардаг байснаа ойрноос нүүцгээж байгаа аж.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 33 (7529)