П.ЖАРГАЛ
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг энэ сарын 17-24-ний өдөр Улаанбаатар хот, Орхон аймагт зохион байгуулна. Тус наадмын нээлтийн ёслол өнөөдөр Хандгайтын мөсөн гулгуурын талбайд болжээ. Энэ удаагийн наадамд найман спортын төрөлд 22 багийн нийт 546 тамирчин 478 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тодруулбал, гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн цана, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн үндсэн долоон төрөлд өрсөлдөөн өрнөх бол наадмын үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цанын спорт багтсан юм.
Эх сурвалж: zms.mn