Тэд гэрлээд 84 жил 78 хоног хамт амьдарчээ. 105 настай Маноэль, 101 настай Мария нар 1940 онд гэрлэжээ. Тэд хамтдаа байх учиртай гэдгээ ойлгохын тулд хоёрхон болзоо л хангалттай байсан гэж ярьжээ. Хосуудын хэлснээр, урт удаан гэрлэлтийн жор нь энгийн - хайр юм. Хосууд өнөр өтгөн гэр бүлтэй. Тодруулбал; тэд 13 хүүхэд, 55 ач, 54 гуч, 12 гуч өсгөжээ. Гэхдээ үнэмлэхүй дээд амжилт нь нэг нь нас барахаас өмнө 88 жил 349 хоногийн турш хамт амьдарсан Канад хосынх хэвээр байна.
Эх сурвалж: zms.mn