Тимур Кулибаев Казахстаны 2012 оны сонгуулийн үеэр
Д.АРИУН
Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын хүргэн тэрбумтан Засгийн газрын мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан улсад нэг тэрбум орчим доллар төлөхөөр хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байгаа талаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчлийн сүлжээ мэдээлжээ. Н.Назарбаевын хоёр дахь охин Динарагийн нөхөр эрчим хүчний салбарын дээд албан тушаалтан асан Тимур Кулибаев хадам эцгийнхээ засаглалын үед хуримтлуулсан баялгийн талаарх мөрдөн байцаалтын хүрээнд хэлэлцээ хийж байгаа талаар Bloomberg-ийн мэдээнд дурдсан байна. Ийм гэрээний дагуу Кулибаев төлбөр, хөрөнгө оруулалтыг хослуулан хийнэ гэж Блүүмберг нэрээ нууцалсан хоёр эх сурвалжаас иш татсан байна. Хэлэлцээ нь буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш гэдгийг ч бас мэдээнд тэмдэглэжээ. Казахстаны Orda.kz цахим сайт эх сурвалжаас иш татан мэдээлснээр, нэг тэрбум ам.долларын төлбөрт газрын тосны үйлчилгээний хоёр фирмийн хөрөнгө оруулалт багтаж магадгүй гэсэн байна. “Форбес” сэтгүүлийн мэдээлснээр эхнэрийнх нь хөрөнгө 10 тэрбум гаруй доллараар үнэлэгддэг Кулибаев өмгөөлөгчөөрөө дамжуулан тайлбар өгөхөөс татгалзжээ. Тэрээр эхнэрийнхээ хамт Казахстаны хамгийн том зээлдүүлэгч Халык банкны ихэнх эзэмшигчид юм.
Эх сурвалж: ZMS.mn