Базарбямбын НЯМСҮРЭН

 

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа улс төрийн үйл явдлууд маш хурдтай өрнөж, цаашлаад олон улсын нөхцөл байдал хааш эргэхийг тодорхойлохуйц өрнөлүүд ойрын хугацаанд болох нь тодорхой болж байх шиг. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай утсаар ярьж, Саудын Арабт ойрын үед уулзахаар товлосноо сэтгүүлчдэд мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн Парисын AI чуулганаас Мюнхэний Аюулгүй байдлын бага хурлыг зорьсон дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс харц шигээ шийдэмгий бөгөөд ширүүхэн үгсийг Европын орнуудад хаяглан индэр дээрээс чангахан дуугарчихлаа. Тэрээр “Европын хувьд хамгийн том аюул гаднаас ч биш АНУ ч биш, Орос ч биш. Энэ бол дотооддоо байгаа асуудал гэж би харж байна. Европын ардчилал үгүй болж, эрх баригчид нь өөрсдөөс нь өөр үзэл бодолтой хүмүүсийн дууг нь хорихыг оролдож байна” хэмээн шүүмжилсэн. Дөнгөж хорь гаруйхан хоногийн өмнө АНУ-ын дэд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн 40 настай залууг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Мюнхений хуралд “тусгай” даалгавартай илгээсэн нь Европынхны эгдүүцлийг хүргэсэн гэхэд болно. Эхнээсээ Германы ирээдүйн канцлер гэгдэж байгаа Христийн ардчилсан намын удирдагч, Фридрих Мерц "Deutsche Welle"-д өгсөн ярилцлагадаа Ардчиллаа хэрхэн хамгаалах нь АНУ-ын Засгийн газрын ажил биш. Европ дотоод асуудлаа өөрсдөө шийдье” зэрэг үгсийг хариу болгон мэдэгдээд байна.

Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус "АНУ-ын дэд ерөнхиийлөгч Европын ардчилалд эргэлзэж, нөхцөл байдлыг автократ улсуудад болж буй үйл явдалтай харьцуулж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ. Харин Европын холбооны ахлах дипломатч Кажа Каллас Вэнс Европуудад хандаж "лекц уншсанд” гайхаж байгаагаа илэрхийлээд "Бид өөрсдийн дотоод асуудлаа шийдэж чадна " хэмээн Financial Times-д ярилцлага өг сөн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдвол 100 хоногийн дотор Орос, Украины дайныг дуусгавар болгоно гэж амлаад байсан. Дайныг хэрхэн яаж зогсоох тухай Д.Трампын төлөвлөгөөг хүлээж байсан дэлхий нийтэд хандаж тэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй удахгүй Саудын Арабт уулзах тухай мэдэгдсэн нь гурав дахь жилийнхээ “ойн” дээр ирж байгаа энэ дайн үнэхээр эцэс болох шатандаа шуударч байгаа гэсэн итгэл найдвар төрүүлж байх шиг. Нөгөө талаар Цагаан ордны тэргүүн европуудтай зөвлөлдөлгүйгээр, НАТО-г тоолгүй ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, энхийн үйл явцыг эхлүүлнэ гэдгээ зарласан нь НАТО дахь Европын холбоотнууд болон Украины гайхшралыг төрүүлээд байгаа юм. В.Зеленский “Америк, Европын олон жилийн харилцаа энд хүрээд төгслөө” хэмээн шүүмжлээд авсан.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 32 (7528)