П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор УДБЭТ-ийн гоцлол хөгжимчин Цэнд-Аюушийн Намууныг онцолж байна. Тэрээр Хөгжим бүжгийн коллежид Л.Цогзолмаа багшийн шавь болж, зургаан настайгаасаа хийл хөгжим тоглосон юм. Итали, АНУ гэсэн орнуудад мэргэжлийн хөгжимчнөөр боловсрол дээшлүүлжээ.

-УДБЭТ долоо хоног бүр шинэхэн уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулздаг. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин дуулгавал?

-Бид долоо хоног бүрийн амралтын өдрөөр тоглолт хийдэг. Тиймээс багагүй ачаалалтай. Театрт тавигдаж байгаа дууриудыг өмнөх долоо хоногоос нь оркестроороо бэлдэж эхэлдэг. Энэ долоо хоног “Тоска” тоглоно. Өнгөрсөн жилийн сүүлээр манай оркестрын 100 жилийн ойн тоглолтууд боллоо. Оркестроороо болон төгөлдөр хууртай хосолсон соло уран бүтээлээ хүргэсэн.

-Гоцлол хөгжимчин байх нь ур чадвар, бэлтгэл сургуулилалт илүү шаарддаг болов уу?

-Өнгөрсөн жилээс гоцлол хөгжимчин, концертмистерээр ажиллаж байна. Тиймээс  хувийн бэлтгэлээ  өндөр түвшинд хангах хэрэгтэй. Олон хүмүүсийн өмнө ганцаараа тоглохоор зориг, сэтгэлийн хүч  их шаарддаг. Концертмистер нь оркестроо удирдан чиглүүлэх, удирдаач хөгжимчдийнхөө гүүр болж, зөвөөр ойлголцох, нэгдмэл сайн уран бүтээл гаргахад чухал үүрэгтэй. Спортоор бол багийн ахлагчтай дүйцэх юм уу. Оркестроо уриалж, уран бүтээлчдийнхээ сэтгэл зүйг  ойлгож, ойлголцож, зөв сайн бүтээл туурвихад анхаардаг. Дараагийн тоглох томоохон жүжиг, дуурийн нотыг эртнээс авч бэлдэнэ. Өөрөө эхэлж судална. Оркестрын бэлтгэл дээр ямар хэсэгт анхаарах уу гээд зөвлөж, удирдан чиглүүлнэ. Мөн мэргэжлийн хөгжимчин хүн техник талын формоо хадгалах нь чухал байдаг.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 23 (7519)