П.АМГАЛАН

Уран бүтээлч Р. Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан Үндэсний музей"-д үргэлжилж байна. Үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл үргэлжлэх аж.  Уг үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь Р. Баясгалангийн 20 жилийн хөдөлмөр, билэг оюуныг шингээсэн хосгүй бүтээлүүд юм. Монголын эртний соёл, Хүн гүрний үеийн дүрст тэмдэгтүүд, шүтээнүүдийг уран дарханы нарийн хийцийг орчин цагийн технологитой хослуулан туурвисан байна.  "Хүннү Монгол Эрдэнийн шатар" нь Монгол Хүн Гүрний түүх, эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах томоохон бүтээл болсноороо онцлогтой.

Уг шатрыг ирэх гуравдугаар сард БНХАУ-д Хонконгийн дуудлага худалдаанд оролцуулах бөгөөд бүтээлийг эх орноосоо гаргахын өмнө Монгол ахан дүүсдээ зориулан сарын хугацаатай ийнхүү дэлгэж үзэгчдэд хүргэж байна. “Хүннү Монгол Эрдэнэ”-ийн шатар нь олон улсын шатар судлаачид, цуглуулагчид, экспертүүдийн үзэж буйгаар “Gem Chess Royale” шатрыг даван гарах боломжтой бүтээл гэж үзэж буй аж.

Эх сурвалж:www.polit.mn