Ц.БАЯР
Улаанбаатар хотод 43822 орон сууц худалдаалагдсаны 9.6 хувь RE/MAX-р зуучлуулжээ. 2021-2023 онд ашиглалтад орсон орон сууц хамгийн их борлуулагдсан аж. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт хоёр өрөө орон сууц хамгийн их эрэлттэй байжээ. Түүнчлэн борлуулсан орон сууцууд дундаас Цэнгэлдэх хотхон, Хүннү 2222 хорооллын үнэ нь хамгийн их өссөн үзүүлэлттэй. Сүүлийн дөрвөн жилд Цэнгэлдэх хотхоны орон сууцны үнэ 134.5 хувь , жилд 22.1 хувь өссөн аж. Харин Өрнөх хороолол хамгийн өндөр борлуулалттай 10 хотхоны жагсаалтыг тэргүүлэв. RE/MAX-р түрээслэгдсэн хоёр өрөө орон сууцны үнэ өнгөрсөн оны эцсийн байдлаар сарын 1 сая 770 мянган төгрөг байгаа нь жилийн өмнөхөөсөө 11 хувь өссөн дүн ажээ. Тэгвэл Сүхбаатар дүүрэг дэх түрээсийн орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр буюу Сонгинохайрханыхаас 98.3 хувь дээгүүр байна. Ийнхүү RE/MAX борлуулалтынхаа хамгийн өндөр буюу 28.3 хувийг 2024 онд хийжээ.
Эх сурвалж:www.zms.mn