П.АМГАЛАН
Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын нэг В.А.Моцарт 1756 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр мэндэлжээ. Тэрээр Австрийн Зальбург хотноо хөгжимчин Леополд Моцартын гэрт төрсөн байна. Түүний хөгжмийн их авьяас багаас нь тодорч эхэлсэн байдаг. Тэрээр гурван настайдаа хөгжим сурч, дөрвөн настайдаа анхны бүтээлээ бичиж, зургаан настайдаа гэр бүлийнхээ хамт дэлхийн байлдан дагуулан аялан тоглолт хийдэг байжээ. Мөн түүнд 12-хон настай хүүд дуурь бичих санал ирж, 14 нас хүрмэгц дуурийн орон Италид аялж, 22 настайдаа Моцарт хэдийнэ гурван зуу гаруй бүтээл туурвисан туршлагатай хөгжмийн зохиолч болсон байжээ.
В.А Моцарт 10-аас 17 нас хүртэлх хугацаандаа ихэнхдээ алдартай өөрөөсөө ахмад мэргэжилтэнүүдийг гүйцэж очсон бөгөөд хөгжмийг арга барилаараа тэднийг нэгэнт хол хаяжээ. Тэрээр 1766-1769 онд Латин болон Сальцбургт байж хөгжмийн сургуулийн хөгжмийн зохиолын ажлыг бичдэг байсан ба тэр үедээ тvvний анхны дуурь болох Bastien und Bastienne ба Buffa La Finta Semplice-г туурвисан юм.
Тэрээр 626 зохиол бичсэнээс 17 дуурь, нэг оратори, гурван магтуу, 18 месс, симфони дуулаачийн 70 орчим зохиол, 49 симфони, найрал чуулга хөгжмийн 40 орчим зохиол, зургаан тавал, 27 дөрвөл, 60 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, төгөлдөр хуур найрал хөгжмийн 21 концерт, хийлийн таван концерт, төгөлдөр хуурын 20 сонат хийлийн 35 сонат зэргийг туурвисан байна. Мөн амьдралынхаа сүүлийн жилүүдэд алдарт “Донжуан”, “Увидаст лимбэ” дууриа бичсэн байдаг.
Эх сурвалж:www.zms.mn