Б.БОЛОР

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсаныг эцсийн замд нь үдэх, салах ёс хийж хөдөөлүүлэх үеэр түр хугацаанд зам хаах юм байна. Тиймээс жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаны эх сурвалж хэллээ.
Баасан гаригийн өглөө 6:40 минутаас Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгээс Төрийн ордон хүртэл, 9:40 минутаас Төрийн ордоноос Алтан өлгий хүртэлх замыг түр хугацаанд хаах юм байна.

Эх сурвалж: www.zms.mn