Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж төрийн өмчит компаниудын тоог 40 хувь хүртэл бууруулах, хувийн хэвшилд зарим чиг үүргийг нь шилжүүлэх, нэгтгэх, татан буулгах, нээлттэй компани болгох ажлын бэлтгэлийг хангана. Энэ хүрээнд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж "Эрдэнэс Тавантолгой" компанийн зарим албан тушаалд гадаадын мэргэжилтнийг ажиллуулахаар ажлын хэсэг гарч ажилласан. Улмаар удирдах долоон албан тушаалын тавд нь гадаад мэргэжилтэн ажиллуулахаар болсон. Өнөөдрөөс эхлээд олон улсын хүний нөөцийн 20 компанид саналаа хүргүүлж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn