Т.САЙХАН

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд Эрүүл мэндийн сайд, дэд сайд асан С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилжээ.

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ж.Чинбүрэн гишүүн авлигын хэрэгт холбогдсон хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо хэмээн шүүмжилж байлаа. Ингэхдээ тэрээр хүний нэр дурдаагүй ч С.Энхболдын тухай ярьж байжээ. Ж.Чинбүрэн гишүүн "АТГ дээр яллагдагчаар татагдаж байсан хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилж байна. Ийм байж болох юм уу, УИХ-ын дарга аа. Мөнгөний авдрыг сахиад суух хүнийг ингээд тавьж байна гэдэг ямар учиртай юм бэ" эсэргүүцэж байсан ч тус томилгоог хийсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn