“Google” компани нь Европын хэвлэл мэдээллийнконтентын тогтвортой байдал, харагдацыг дордуулахаазогсоох ёстой. Европын хэвлэн нийтлэгчид Америкийнкомпанид хандаж хэдхэн хоногийн өмнө гаргасанмэдэгдэлдээ “Google” хайлтын илэрцээс сэтгүүл зүйнконтентыг нь хасахад чиглэсэн туршилтаа цуцлахыгуриалжээ. Уг мэдэгдлийг “Хил хязгааргүйсурвалжлагчид” (RSF) байгууллага дэмжиж нэгдсэнбайна. “Google” компани нь үүнийгээ хэвлэлмэдээллийн контентын “анхаарал татах байдал"-ыгхэмжихийг зорьж байгаагаар шалтаглаж буй хэдий ч энэхүү туршилт нь үр ашиггүй, шударга бус шинжтэйбөгөөд тус компаниас Европын зохиогчийн эрхийнтухай хуулийг хэрэгжүүлэх талаар Франц улсынӨрсөлдөөний байгууллагын өмнө өгсөн үүрэг амлалтаазөрчсөн явдал болов.
RSF-ын Нөлөөлөл ба тусламжийн албаны ЗахиралАнтуан Бернард "Google-ийн туршилт нь Францынхуулийн дагуу эрхээ л нэхэж буй хэвлэн нийтлэгчдийгүл ойшоосон үйлдэл юм. “Google”-ийн туршилтын үрдагавар нь хайлтын үр дүнд сэтгүүл зүйн контентхарагдахгүй болж, өргөн хүрээг хамарсан асар их хорхөнөөл авчрах тул үүнийг цуцлах ёстой. Ингэснээр, цахим платформ дахь сэтгүүл зүйн шударга хөлс, үнэлэмж тогтооход чиглэсэн яриа хэлэлцээгсэргээхэд зайлшгүй нөхцөл бүрдүүлнэ. RSF ньЕвропын хэвлэн нийтлэгчдийн талд байж, “Syndicatdes éditeurs de presse magazine” (SEPM) хэвлэлмэдээллийн байгууллагаас “Google”-ийн эсрэгФранцад үүсгэсэн хэрэг маргааныг шийдвэрлэх үйлявцад иргэдийн мэдээлэл авах эрхийг хамгаалахүүднээс оролцоно” гэж хэлсэн байна.
Европын хэвлэн нийтлэгчид ба сэтгүүлчид: “Google” компани хэвлэл мэдээллийн контентыг өрөөсгөлөөр шахан хавчиж буй нь Европын ардчилсан орнуудад сануулах дохио болж, “Европод үйлдвэрлэсэн” мэдээллийн тогтвортой байдалд заналхийлж байна.
“Google” компани нь Европын хэд хэдэн улсад 2.6 саяорчим иргэний хүлээн авах хэвлэл мэдээллийнконтентыг тодорхойгүй хугацаанд үйлчилгээнээсээхасах туршилт явуулж буйд Европын хэвлэннийтлэгчид, сэтгүүлчид гүнээ зовниж байна.
“Google” брэндийн татах чанарт хэвлэл мэдээллийнүүрэг оролцоог хэмжих зорилготой гэх энэхүү туршилтнь Европын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүй болоодЕвропын ардчиллын сайн сайхан байдалд ноцтойгоорзаналхийлж байна.
“Google” нь Европын Холбооны Дижитал зах зээлийнтухай хууль (DMA)-ийн дагуу дижитал сахинхамгаалагч болохын хувьд интернэт хайлтын салбардахь монополь байдлаараа хүчтэй нөлөөтэй бөгөөдЕвропын олон олон иргэнд хэвлэл мэдээллийнконтентод нэвтрэх гол суваг болдог. Уншигчдын хамраххүрээг хязгаарлахуйц аливаа үйлдэл нь хэвлэннийтлэгчдийн редакцын багийг санхүүжүүлэхчадамжийг дордуулдаг. Түүнчлэн, иргэдийн мэдээлэлавах эрхийг хязгаарлах нь Европ даяар ардчилсанмэтгэлцээний чанарт шууд нөлөөлнө.
“Google” компанитай хэлэлцэн тохирох талаарх асар ихтуршлагаасаа харахад, энэхүү "туршилт"-ыг хийх санаасэдэл нь явуургүй гэж бид үзэж байна. “Google” ньтуршилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийгхуваалцах, түүний дүн мэдээнд нэвтрэх амлалтөгөхөөс татгалзан, ил тод бус, илэн далангүй бишбайна. Тус компани судалгааныхаа шалгуур үзүүлэлт, цар хүрээг бие даан тодорхойлж, гүйцэтгэлдээ өөрийнүнэлгээ хийснээр хэвлэл мэдээллийн эдийн засгийн ачхолбогдол, түүний “Google”-ийн амжилтад үзүүлэхбодит хувь нэмрийг үнэгүйдүүлэхийн тулд үр дүнггуйвуулах эрсдэлтэй байна.
Европын Холбооны Зохиогчийн эрхийн тухай хуулийндагуу хэвлэл мэдээллийн контентын шударга хөлс, үнэлэмжийн талаар Европ даяар яриа хэлэлцээүргэлжлэн явагдаж буй энэ үед ийм төрлийн туршилтнь илэрхий айлган сүрдүүлгийн шинж чанартай болжболзошгүй. Франц дахь Өрсөлдөөний байгууллагаүүнийг урьдчилан харж, “Google”-ээс шийтгэлийн хариуарга хэмжээ авах эрсдэлийг тодорхойлсон байна.
Тус байгууллага нь шударга яриа хэлэлцээний үйлявцыг хамгаалах үүднээс “Google” компанийг хэвлэннийтлэгчдийн контентыг хасахыг хориглосон. Энэ ньФранцын сэтгүүл эрхлэн гаргагчдад үндэсний эвсэлхолбоогоороо дамжуулан тус улсад туршилтыг түрхугацаанд зогсоох боломжтой болсон юм.
Хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид Европ даяар SEPM-ийнсанаачилгыг бүрэн дэмжиж байна. Бид Франц улсадөрнөх шүүхийн үйл явцыг үр дүнд нь Европ мэдээлэл, харилцааны дэд бүтцээ бие даан баталгаажуулдагболно гэсэн хүлээлттэйгээр анхааралтай ажиглахболно.
“Google” компанийг туршилтад өртсөн бүх улс оронд угүйлдлээ даруй зогсоохыг дахин уриалж байна.
Мэдээлэл, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, овжноор ашиглах явдал хүрээгээ тэлсээр буй өнөө үед“Google” шиг хүчирхэг компани үйл ажиллагааныхаатөлөө бүрэн хариуцлага хүлээж, иргэдийн сэтгүүл зүйнмэдээлэл авах эрхэд халдахаа зогсоох ёстой гэжээ.
Уриалгад нэгдсэн:
• Европын сэтгүүлийн медиа холбоо (EMMA)
• Европын сонин эрхлэн гаргагчдын холбоо (ENPA)
• Европын сэтгүүлчдийн холбоо (EFJ)
• News Media Europe (NME)
• Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF)
Эх сурвалж: Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF)