П.АМГАЛАН
"Хурд" хамтлагийн "Бүсгүй" дуунаас сэдэвлэсэн “Бүсгүй” уран сайхны кино маргааш нээлтэй хийх гэж буй. Киноныхоо талаар "Хурд" хамтлагийн продюсер Д.Отгонбаяр сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Бүсгүй” киногоороо дамжуулан нийгэмд, хүмүүсийн амьдралд сайхан мэдрэмж өгөхийг зорьсон. Кинонд “Хурд” хамтлагийн түүхэн замнал, анх байгуулагдаж байсан түүхүүдийг өгүүлэхээс гадна энэ цаг үеийн кино урлагийн чадварлаг уран бүтээлчид ажилласан, олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. Мэдээж кино бол хүн бүрийн үздэг амьдралын салшгүй нэг хэсэг байдаг. Тиймээс түүхэн “Бүсгүй” бүтээлээ бид болзооны кино гэж нэрлээд байгаа. Мөн “Хурд” хамтлагийн анхны “Хар салхи” концерт хүртэлх үйл явц болон эх орон, гэр бүл, аз жаргал, байгаль дэлхий, хүний амьдралын утга учрыг харуулахыг эрмэлзсэн. Энэ бол “Хурд” хамтлагийн монголын түүхэнд анх удаа хамтлагаар анх байгуулагдаж байсан түүхэн замналаараа кино болгож байгаа гэдгээрээ онцлог. Цаашдаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн.
Бид арван жилийн өмнө буюу 20 жилийн ойгоор алтан пянз болон тоглолтоосоо олсон орлогоосоо алслагдсан 24 сумын хүүхдийн нярай тасгийг багаж тоног төхөөрөмжөөр хангасан. Тиймээс манай багийнхан ярилцаад “Бүсгүй” уран сайхны киноноос олсон орлогоороо энэ төслөө үргэлжлүүлэхээр болсон.
Кино гэдэг том ертөнц байдаг юм байна. Бид анхныхаа хаалгыг татаж үзлээ" гэлээ.
Эх сурвалж:www.zms.mn